МШХ-ны журмаас

Монголын Шатрын Холбооны гишүүний эрх:

1. МШХ-оос албан ёсоор зохион байгуулж буй Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ, хагас шигшээ, анхан шатны тэмцээнүүд, өсвөрийн УАШТ, залуучуудын УАШТ, өсвөрийн хотын АШТ оролцох эрхтэй. 
2. Монгол улс болон МШХ-ны нэрийн өмнөөс ОУШХ /FIDE/-ны зохион явуулж буй тэмцээнүүдэд оролцох эрхтэй
3. МШХ-ны Их хуралд шатарчин гишүүн болон шатарчин хүүхэд түүнийг төлөөлөх эцэг эх MШХ-ны Дүрэмд заасны дагуу төлөөллийн нэг мандатаар оролцох эрхтэй. (4 жил тасралтгүй төлсөн гишүүн)
4. Монголын шатрын холбооны гишүүн нь МШХолбоо болон ОУШХ-ны чансаа бодуулах, цол зэрэг авах, FIDE ID авах зэрэг эрхүүдтэй байна.
5. МШХ-оос зохион байгуулж буй албан бус нэрэмжит тэмцээнүүдэд үндсэн хураамжаар оролцоно./ МШХ-ны гишүүн бус тохиолдолд 3 дахин илүү хураамж төлж оролцоно./

 

Монголын шатрын холбооны гишүүний үүрэг:

1. МШХ-ны нэр хүндийг хүндэтгэх, хамгаалах.
2. МШХ-ны үйл ажиллагааг дэмжин сурталчлах.
3. МШХ-ны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох.
4. МШХ-ны гишүүний хураамжаа хугацаанд нь төлөх.