Мэндчилгээ

Монголын Шатрын Холбоо нь 1955 оны 8 дугаар сарын 10-нд үүсэн байгуулагдсан. Дэлхийн 180 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн FIDE буюу Олон Улсын Шатрын Холбоо /ОУШХ/-ны гишүүн байгууллага юм.

 

       Манай улсад шатрын спорт хурдацтай хөгжиж, дэлхийн шатрын хөгжлийн түвшинд улам ойртсоор байна. Нэг хүнд ногдох Их мастерын тоогоор дэлхийд нэгт бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд манай өсвөрийн тамирчдын амжилт мэдэгдэхүйц сайжирч тив, дэлхий, олон улсын тэмцээнээс байнга медаль хүртэж, аваргууд төрсөөр байна. Монгол улс анх удаа 16 хүртэлх Өсвөрийн шатарчдын Дэлхийн Олимпиадыг зохион байгуулах эрхийг авч, энэ оны 8 дугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо Чингис зочид буудалд зохион байгуулахаар боллоо.  

 

       Шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, тамирчид, дасгалжуулагчид, шатрын зүтгэлтнүүд, дэмжигчид, сонирхогчид, байгууллага хамт олон та бүхэндээ шинэ цагийн шатар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг Монголын Шатрын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье! 

                    

Ерөнхийлөгч                                 Ц.САЙНБАЯР