"Их нүүдэл-2016-А" олон улсын тэмцээн үргэлжилж байна
5 months ago

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 495 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа "Их Нүүдэл-2016-А" олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн Улаанбаатар хотноо 6 дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээнд ОХУ-ын Их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын Их мастер Хуснутдинов Рустам, Монгол улсын Их мастер Базарын Хатанбаатар, Цэгмэдийн Батчулуун, Баярсайханы Гүндаваа, Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал, Олон улсын мастер, Эмэгтэй Их мастер Батхуягийн Мөнгөнтуул, Төвшинтөгсийн Батчимэг нар оролцож байна. 

Тэмцээн тойргийн системээр явагдах ба 7 өргийн дараах байдлаар Олон улсын мастер Г.Мөнхгал 5.5, ОХУ-ын Их мастер Антон Шомоев 5.0, Олон улсын мастер, Эмэгтэй их мастер Төвшинтөгсийн Батчимэг 4.5 хожлоор хошуучилж байна. 

Тэмцээний 8-р өргийн тоглолт үргэлжилж байна. Тоглолтыг http://mongolchess.mn/live/r8/tfd.htm линкээр орж шууд үзэж болно.