Монголын Шатрын Холбооны лого шинэчлэгдлээ
1 year ago

Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар Монголын Шатрын Холбооны логоны шинэ загварыг хэлэлцэн баталлаа. Уг логог 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэглэж эхлэхээр шийдвэрлэв.

 

ЛОГОНЫ ТАЙЛБАР


Дээд талын гал - Улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг


Нар Сар - Дээр үеэс 2000 жилийн өмнө, Монголчууд өөрсдийн биеийг нар, сар гаралтай хэмээж байсан учир өөрийн улсыг наран, сарнаар дүрслэн тэмдэглэдэг байжээ.


Дундах бие биеэ дагаж эргэсэн 2 загасны хэлбэр - өнөр өтгөн, сонор соргогийг. Загасыг эртний монголчууд нүд аньдаггүй амьтан хэмээн маш сонор соргогийг дүрслэхүй дор хэрэглэдэг байжээ. Иймд алтан соёмбод орсон байдаг.


Морины толгойн дүрслэл - Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ. Энэ хөгжим Монгол үндэстний бэлэг тэмдэг бөгөөд шатрын спортын морин хөлөгт баатартай зохицож байгаа юм.


Дотор дүрслэл - орчин үеийн шатрын сонгодог хөлөг бөгөөд дээрх дүрслэлүүдийн утга санааг хооронд нь холбож байгаа юм.