Монголын Шатрын Холбооны Eрөнхийлөгчийн сонгуулийн амлалтын хэрэгжилт үргэлжилсээр
1 year ago

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Шатрын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав Архангай аймгийн шатрын холбооны Тэргүүн Д.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн шатрын холбооны Нарийн бичгийн дарга Г.Оргил, Төв аймгийн шатрын холбооны Нарийн бичгийн дарга Т.Даваадугар нарыг хүлээн авч уулзан МШХ-ны Ерөнхийлөгч Ц. Сайнбаярын мэндчилгээг уламжилж, амласан шатрын цагийг гардуулан өгч спортын амжилт хүслээ.