“Эрдмин-2015” тэмцээний дүн гарлаа
1 year ago

 

Монголын шатрын холбооны тэргүүлэгч гишүүн, Орхон аймгийн шатрын холбооны тэргүүн, “Эрдмин” ХХК-ний нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал В.Дашдаваа агсны Монгол улс, Орхон аймгийн шатрын спортын хөгжилд гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, шатрын спортыг сурталчилах, шатарчдын ур чадвар, рейтинг чансаа, цол зэргийг ахиулах зорилготой ЭРДМИН -2015 тэмцээн 2015-11-13-15 –ны өдрүүдэд Орхон МСҮТ –ийн байранд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 85 шатарчин ур ухаанаа уралдуулж 3 өдрийн турш хязгааргүй талд цусгүй тулаан хийснээр эрэгтэй ангилалд 1 –р байрт Их мастер Д. Шаравдорж, 2 –р байрт ОУМ Н. Баттулга, 3 –р байр ДШХМ С. Ган –Од, 4 –р байр ДШХДМ Э. Болдоо, 5 –р байр ДШХМ Д. Эрхэмбаяр, 6 –р байр ДМ Б. Ариунболд, 7 –р байр У. Насанжаргал, 8 –р байр О. Алтангэрэл, Эмэгтэй ангилалд 1 –р байр СМ Э. Хулан, 2 –р байр Б. Ганчимэг, 3 –р байр СМ Ү. Үүрийнтуяа, 4 –р байр Э. Анударь, 5 –р байр А. Үүжин, 6 –р байр Ш. Даваажаргал, Орхон аймгаас сайн тоглосон шатарчид эрэгтэй 1 –р байр СМ Ч. Ганболд, 2 –р байр СМ Б. Оюунболд, 3 –р байр О. Батзориг, эмэгтэй 1 –р байр Б. Мөнгөнзул, 2-р байр Ариунзул, 3 –р байр Б. Даваа, 16 хүртлэх хөвгүүд 1-р байр Б. Гарьдмагнай, 2 –р байр Ц . Ашид, охид 1 –р байр Х. Энх, 2 –р байр О. Номинзул, Ахмад эрэгтэй 1 –р байр Ч. Мандах, 2 –р байр Д. Магвансүрэн, эмэгтэй 1 –р байр Х. Мандах нар эзэлж сайхан амжилт үзүүллээ. Нийт оролцсон шатарчидад ОАШ –ны зүгээс талархал илэрхийлж цаашдын спортын замналд өндөр амжилт хүсье.