Азийн оюутны 2015 тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шагналаа
1 year ago

Ази тивийн оюутны 2015 оны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын Монголын Залуучуудын холбоо, Монгол Оюутны холбоо, Монголын Оюутны Спортын холбоодын удирдлагууд хүлээн авч уулзан МЗХ, МОХ-ны Дээд шагналаар шагналаа.
Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон бөгөөд эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүлсэн юм.