Булган аймагт шатрын цаг гардууллаа
1 year ago

МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын аймгийнхаа хэмжээнд 2012 оноос хэрэгжүүлж буй “Шатар хөтөлбөр”-тэй танилцлаа. Мөн удахгүй зохион байгуулах аймгийн Өсвөрийн аврага шалгаруулах “Тэмүүлэл-2” тэмцээнд 1500 хүүхэд оролцохоор бүртгүүлснийг сайшаан “Шатар хөтөлбөр”-ийг дэмжиж шатрын цагийг Булган аймгийн биеийн тамир спортийн газрын дарга Б.Ханддорж, Аймгийн Засаг даргийн Тамгын газрын Эрүүл мэнд спорт хариуцсан мэргэжилтэн Н.Алтайбаатар, Булган аймгийн “Шатар хөтөлбөр”-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбилэг, “Сөрт шатрын клуб”-ын дасгалжуулагч Ж.Пүрэвсүрэн нарт гардуулан өгч спортын өндөр амжилт хүслээ.