Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
1 month ago

Эзэн Чингис хааны төрсөн тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-нд нээлтээ хийлээ. 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ган-Бямба , Хэнтий аймгийн ИТХДарга, Аймгийн Шатрын холбооны тэргүүн Л.Батсайхан, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар, Хэнтий аймгийн Дадал сумын ИТХДарга н.Мөнхбат, МШХ-ны дэд ерөнхийлөгч МУГД, ОУМ П.Жигжидсүрэн, МШХ-ны дэд ерөнхийлөгч хошууч генерал Б.Баярмагнай, МШХ-ны дэд ерөнхийлөгч Т.Сумьяа, МШХ-ны дэд ерөнхийлөгч, УЗГ Ц.Цогбаяр, МШХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, МШХ-ны УЗГ Г.Баатар, Хэнтий аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэ-Очир, Б.Амарбаясгалан нар оролцсон.
Тэмцээнийг нээж Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ: Мянганы суут хүн Их Эзэн Чингис хааны төрсөн нутагт оюуны их спорт Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эхэлж байна. Энэ бол 2 үндсэн зорилготой. 1-рт Хөдөө орон нутагт байгаа мянга мянган хүүхдүүд ирээдүйд Монгол улсын төлөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд шатрын спорт маш чухал ач холбогдолтой гэж бодож байна. 2-рт Мянганы суут хүн Эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутаг анхаарлын гадна үлдэж баигаа нь нууц биш Чингис Хааны ташуураа унагасан Өвөрмонголын Ордос хотод 850га-д бүтээн байгуулалт 3 үе шаттай хийгдэж байхад Чингис хааны төрсөн нутаг түүхэн аялал жуулчлалын жим болох Silk road буюу “Торгоны зам”-ын том бүтээн байгуулалтын гадна талд үлдэх гэж байна. Иймээс дэлхийн 180 оронд шатрын Их мастерүүд болон шилдэг шатарчдаараа дамжуулан интернетээр сурталчилахад Шатрын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Дадал суманд зохион байгуулах онцлог оршиж байгаа. Энэ бол зөвхөн Дадал сум, Хэнтий аймаг, Монгол улсын асуудал биш энэ бол Монгол оюун санаатай, монгол түүхэн улбаатай, Монголын нийт туурга тусгаар тулгатны асуудал, нийт Монгол үндэстнүүдийн асуудал тул Оюун санаагар нэгдсэн энэ том төслийг 3 үе шаттайгаар Монголд хэрэгжихэд үүнийг шийдвэр гаргагчдад, монголынхоо ард түмэнд сурталчилан таниулах зорилготойгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ саналыг хүлээж авсан МШХ-ны удирдлагууд, шилдэг шатарчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж Хэнтий аймгийн удирдлагуудынхаа өмнөөс илэрхийлж байна гэлээ. 
Мөн МШХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар ДШХ-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нарын мэндчилгээг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нутгийн удирдлагууд, Хэнтий аймгийн ард иргэд, шилдэг шатарчиддаа хүргээд тэмцээнийг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байгаа албан байгууллага, хувь хүмүүст талархсанаа илэрхийлсэн.
ДШХ-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар онлайнаар мэндчилгээ дэвшүүлж Эзэн Чингис хааны төрсөн нутагт Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж, шатрын спортыг дэмжиж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ болон Хэнтий аймгийн зон олонд талархсанаа илэрхийллээ. 
 Тэмцээний нээлтэнд зориулж Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг сурагчид болон ардын авъяастнууд, СТА дуучин Г.Чинболор нар ардын дуу, бүжгээр үзэгчдэд бэлэг барьсан. 
Их мастер Ц.Батчулуун, Их мастер Т.Батчимэг тэргүүтэй шилдэг 24 шатарчдын оноолтын сугалааг Хэнтий аймгийн удирдлага, алдар цуутай хүмүүс болон МШХ-ны удирдлагууд сугалсан нь өмнөх жилүүдээс нилээд онцлог боллоо. 
Тэмцээний нээлттэй ангилалд 12-33 насны Их мастер 1, ОУМ 2, ДШХ-ны мастер 4, Спортын мастер 3, Спортын дэд мастер 1, эмэгтэй ангилалд12-54 насны ОУМ 1, ЭОУМ 4, ДШХ-ны мастер 3, ДШХ-ны эмэгтэй дэд мастер 2, ДШХ-ны дэд мастер 1, Спортын мастер 1 оролцож байна.
Мөн нээлтийн үеэр Дадал сумын Өсвөр болон Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжиллтаи оролцсон тамирчдад шагнал гардуулж УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Дадал сумын иргэдтэй зэрэг тоглолт хийж дурсгалын зураг татуулснаар тэмцээний нээлтийн ажиллагаа өндөрлөж 1-р өрөг эхэллээ.