Хөвсгөл аймгийн шатрын холбоо шатрын цагаа хүлээн авлаа
1 year ago

Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц. Сайнбаярын мөрийн хөтөлбөрт амласан аймгуудын шатрын холбооны үйл ажиллагааг дэмжиж шатрын цагийг олгох ажиллагааг Хөвсгөл аймгийн шатрын холбооноос эхлэв. Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр анхны цагуудыг Хөвсгөл аймгийн Шатрын Холбооны тэргүүн О.Хадбаатарт гардууллаа. Цаг гардуулах үйл ажиллагаанд Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгч П. Жигжидсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Ц. Лхагвасүрэн нар оролцов. Дараагийн ээлжинд Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгуудын шатрын холбоонд олгоно.