2016 FIDE World Chess Candidates Tournament
1 year ago

Дэлхийн шатрын холбоо 2016 оны 3-р сарын 10-30-ны хооронд ОХУ-н нийслэл Москва хотноо Дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөх өрсөлдөгчийн тодруулах тэмцээн болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Нийт 6 орны төлөөлөл болсон шилдэг 8 шатарчид оролцох ба үүнээс 6 нь дэлхийн дэлхийн шилдэг 10 шатарчны тоонд багтдаг их мастерүүд байна.
Тэмцээний ялагч 2016 оны 11 сард АНУ-д болох Дэлхийн аваргад Magnus Karlsen-тай оролцох юм.
Уг тэмцээнд дараах шилдгийн шилдэг 8 шатарчид оролцох юм.
1. Hikaru Nakamura GM / USA/
2. Fabiano Caruana GM /USA/
3. Sergey Karjakin GM /RUS/
4. Peter Svidter GM /RUS/
5. Viswnathan Anand GM /IND/
6. Veselin Topalov GM /Bulgaria/
7. Anish Giri GM /Netherlands/
8. Levon Aronioan GM /Armenia/
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Kirsan Ilymzhinov хэлэхдээ “Дэлхийн аваргын титмийн төлөөх өрсөлдөгчийг шалгаруулдаг энэхүү тэмцээн нь олон нийтийн анхааралд байдаг маш сонирхолтой тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхий даяарх шатрын спортод хайртай хүмүүс бүгд шимтэн үзнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.