Сүхбаатар аймгийн Шатрын Холбоо шатрын цагаа хүлээн авлаа
1 year ago

МШХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Г. Занданшатарын орчуулгаар хэвлэж нийтэлсэн Jeims Feshkin-ийн “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын нээлтийн ажиллагаа Үндэсний Номын Санд боллоо. Энэ ажиллагааны үер Сүхбаатар аймгийн Шатрын холбооны Тэргүүн, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б. Жавхлан, менежер Э.Энхнар нарт МШХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц. Цогбаяр нар шатрын цагаа хүлээлгэн өгч МШХ-ны Ерөнхийлөгч Ц. Сайнбаярын мэндчилгээг хүргээд, Сүхбаатар аймгаас Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Н. Наран-Эрдэнэд спортын амжилт хүслээ.