Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн бүх аймгуудыг шатрын цагаар хангах үйл ажиллагаа дуусах шатандаа орлоо.
1 year ago

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Шатрын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар Дундговь аймгийн шатрын холбооны төлөөлөгч Олон Улсын Шатрын Холбооны мастер Ж.Лхагва, Тэргүүлэгч гишүүн О.Хуягцогт, Увс аймгийн шатрын холбооны Улаанбаатар дахь төлөөлөгч спортын мастер Ц.Энхбат, Хэнтий аймгийн шатрын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхбат нарт шатрын цаг олголоо. Энэ уулзалтын үеэр өнгөрсөн оныхоо ажлаа дүгнэж, ирэх ондоо аймаг орон нутагтаа шатрын спортыг хөгжүүлэх бодлого, чиглэлээ төлөвлөж хамтран ажиллах санал хүсэлтээ солилцлоо.