Шатар сонирхогчдын тэмцээний удирдамж тэмцээний зорилго
1 year ago

Шатар сонирхогчдын тэмцээний удирдамж тэмцээний зорилго:

Шатар сонирхогчид, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэхэд тэмцээний зорилго оршино. ХЭЗЭЭ: 2016 оны 1 дүгээр сарын 31(ням гараг) Эхний өрөг 10:00 эхлэнэ.

ХААНА: “УРАН НҮҮДЭЛ” ШАТРЫН КЛУБ-т (БГД, 4-р хороолол, Дүүхээ төвийн баруун урд хаалга)

Бүртгэл: 1-р сарын 30 өдөр 12-18 цагийн хооронд “Уран нүүдэл” шатрын клубт биеэр ирж бүртгүүлнэ. Мөн 99334179, 99883864 утсаар бүртгүүлэн, 31-ний өдрийн 9:30-9:50 хооронд Тэмцээнд оролцохоосоо өмнө хураамжаа төлж болно. Жич: Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд эхний 50 хүнийг бүртгэнэ.

Тэмцээнд оролцогсод: 1950-аас доош чансаатай спортын цол зэрэггүй шатар сонирхогчид Жич: 55-с дээш настай шатарчид цол зэрэг, чансаа харгалзахгүй оролцож болно.

Тэмцээн явуулах журам: Дэлхийн шатрын холбооны дүрмээр явагдана Швейцарь системээр 7 өрөг тоглоно Цагийн хяналт: Талдаа 25 минут БАЙР ШАГНАЛ: Эхний 5 байр мөнгөн шагналтай.

Хураамж: 15.000 төгрөг(Хураамжийн 60%-аас багагүй хэсгийг шагналд зарцуулна.) ХОЛБОО БАРИХ : 99334179, 99732633, 99883864