Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн анхны захирал Ж.Дагшаахүү агсаны нэрэмжит “Ам угтуул-2014” тэмцээний удирдамж

Улаанбаатар хот 2014 оны 3-р сарын 6-ны өдөр

Зохиогдох хугацаа: 2014 оны 3-р сарын 15-16
Зохиогдох газар: Улаанбаатар хот, Шинэ Этүгэн дээд сургууль
Ивээн тэтгэгч: “Дагшаа хүү” шатрын клуб
Зохион байгуулагч: Цэцэн нүүдэл шатрын клуб
Тэмцээний ангилал: Нээлттэй, хоёр үе шаттай явагдана.

1-р шат: Швейцарь системээр 7 өрөг явагдаж эхний 64 байрт шалгарсан шатарчид дараагийн шатанд өрсөлдөх эрх авна. Эхний 64 байрыг шалгаруулахдаа онооны дарааллаар байр эзлүүлнэ. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд дараах чанарын үзүүлэлтийг харгалзана. Үүнд:
• Бухгольц
• Цэвэр хожил
• Бергер

2-р шат: Эхний шатнаас шалгарсан 64 шатарчин цолны эрэмбээр ам авч хасагдах журмаар өрсөлдөнө. Хасагдах шатанд тамирчид хоёр өрөг тоглоно. Хэрэв тэнцвэл блиц /5 минут/-ээр хоёр өрөг тоглоно. Дахин тэнцвэл “армагеддон”-оор ялагчийг тодруулна.

Цагийн хяналт: Талдаа 15 минут
Бүртгэл: 2014 оны 3-р сарын 13-14-нд Цэцэн нүүдэл шатрын клубт бүртгэнэ.
Утас: 9999-1835 Х.Эрдэнэдорж
Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг
Шагнал:
Түрүү 600000 төгрөг
Үзүүр 400000 төгрөг
Шөвгийн дөрөв тус бүр 250000 төгрөг
Шөвгийн найм тус бүр 125000 төгрөг
Жич: Шүүгчийн зөвлөл тусгай шагналыг хоёр хүнд олгоно.

Зохион байгуулах комисс

Хамгийн их уншсан

Монголын шатрын холбоо

Утас: 99991835,99027145

Вэб: www.mongolchess.mn

Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Монголын Үндэсний Олимпийн Хороо 204 тоот 

Улаанбаатар хот, Монгол улс

--------------------------------------------------------------------

Copyright © 2014 Монголын шатрын холбоо