2014 ОНЫ УЛААНБААТАР ХОТЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

  БАТЛАВ.        

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ         ЕРӨНХИЙ НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА                                                Ц.БАТСАЙХАН

 
 2014 ОНЫУЛААНБААТАР ХОТЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

 1.1       Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, 2014 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулахад энэ тэмцээний зорилго оршино.

1.2       Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон МоШХ-ны дүрмийн дагуу зохион байгуулна.

1.3       Өсвөрийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 18-аас доош насны Монгол улсын иргэн оролцох эрхтэй.

1.4       Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8 хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн насны ангиллаар явагдана.

1.5       Тэмцээнд дотоод рейтинг бодогдоно.

 

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

 2.1       Тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Нийслэлийн Шатрын Холбоо, Цэцэн нүүдэл клубтэй хамтран зохион байгуулна.

2.2       Тэмцээнийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг Монголын Шатрын Холбоо томилно.

2.3       Тэмцээнд 2013 оны өсвөрийн УАШТ-ний эхний гурван байранд орсон тамирчид оролцохгүй байж болно. Хэрэв оролцсон нөхцөлд УАШ шигшээ тэмцээнд шууд оролцох эрхгүй болно.

2.4       Орон нутгийн харьяаллаас УАШТ-нд оролцох шатарчид оролцохгүй.

2.5       Тэмцээний бүх насны бүртгэлийг 2014.01.16-17-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл клуб дээр хийнэ. Заагдсан хугацаанд бүртгүүлээгүй тамирчдыг нөхөн бүртгэхгүй.

2.6       Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

2.7.1        Төрсний гэрчилгээ

2.7.2        Бүртгэлийн хураамж 6 000 төгрөг

2.7       Тэмцээн швейцарь системээр 9 тавилаар явагдана.

2.8       Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангиллын өргийн тоо болон системийг өөрчлөх эрхтэй.

2.9       Цагийн хяналт талдаа 1 цаг.

2.10     Ангилал тус бүрт эхний 18 байр эзэлсэн шатарчид УАШТ-нд оролцох эрх авна. Эрх авсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болсон үед дараагийн байрт орсон шатарчдыг нөхөн оруулахгүй.

2.11     40-өөс доош хүүхэд оролцон тоглосон насны ангиллаас тал хувийг нь сонгон шалгаруулж УАШТ-нд оролцох эрх өгнө.

 

ГУРАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

 

3.1       Ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан шатарчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

ТЭМЦЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

 

Тэмцээн нь нийслэлийн ерөнхий боловсролын 45, 23 дугаар сургуулиудад зохион байгуулагдана.

 

45 дугаар сургуульд зохион байгуулагдах тэмцээний хуваарь:

 

01 дүгээр сарын 18-ны өдөр:

 

10.00 – 12.00            1-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00            1-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00            2-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00            2-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30            3-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30            3-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 19-ний өдөр:

 

10.00 – 12.00             4-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00             4-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00             5-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00             5-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30             6-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30             6-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 20-ны өдөр:

 

10.00 – 12.00            7-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00            7-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00            8-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00            8-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30            9-р өрөг /8 хүртэлх насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30            9-р өрөг /11-12 насны охид, хөвгүүд/

 

23 дугаар сургуульд зохион байгуулагдах тэмцээний хуваарь:

 

01 дүгээр сарын 18-ны өдөр:

 

10.00 – 12.00                1-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                 2-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                 3-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 19-ний өдөр:

 

10.00 – 12.00                 4-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                 5-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                 6-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 20-ны өдөр:

 

10.00 – 12.00                 7-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                  8-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                  9-р өрөг /9-10 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 21-ний өдөр:

 

10.00 – 12.00                  1-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00                  1-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00                   2-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                   2-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30                   3-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                   3-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 22-ны өдөр:

 

10.00 – 12.00                   4-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00                   4-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00                   5-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                   5-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30                   6-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                   6-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

 

01 дүгээр сарын 23-ны өдөр:

 

10.00 – 12.00                    7-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

11.00 – 13.00                    7-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

12:00 – 14:00                    8-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

13:00 – 15:00                    8-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

14:30 – 16:30                    9-р өрөг /13-14 насны охид, хөвгүүд/

15:30 – 17:30                    9-р өрөг /15-16, 17-18 насны охид, хөвгүүд/

 

Хамгийн их уншсан

Монголын шатрын холбоо

Утас: 99991835,99027145

Вэб: www.mongolchess.mn

Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Монголын Үндэсний Олимпийн Хороо 204 тоот 

Улаанбаатар хот, Монгол улс

--------------------------------------------------------------------

Copyright © 2014 Монголын шатрын холбоо