"Цодгор хүү-2016" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 01/09/2016
Дуусах: 01/10/2016
Хаана: Монголын хүүхдийн ордон

“Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

2015.10.14.


ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО: Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг хүүхдүүдийг шинээр нээн гаргах зорилгоор жил бүр уламжпал болгон зохион байгуулна. Тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд явагдана.

НАСНЫ АНГИЛАЛ: Тэмцээнийг дараах ангиллаар явуулах бөгөөд шатарчид швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
1. 5 хүртэлх насны охид /2011.01.01-нээс хойш төрсөн/
2. 5 хүртэлж насны хөвгүүд /2011.01.01-нээс хойш төрсөн/
3. 7 хүртэлх насны охид /2009.01.01- ээс хойш төрсөн/
4. 7 хүртэлх насны хөвгүүд /2009.01.01-ээс хойш төрсөн/
5. 8-9 нас охид /2007-2008 онд төрсөн/
6. 8-9 нас хөвгүүд /2006-2007 онд төрсөн/
7. 10-11 нас охид /2005-2006 онд төрсөн/
8. 10-11 нас хөвгүүд /2005-2006 онд төрсөн/
Сорилго тэмцээнийг: 
- 31/Х, 01/XI
- 21, 22/XI
- 12, 13/XII-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордон дээр явуулна.

ШАГНАЛ: Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнана. Нас бүрээс эхний 8 байрт шалгарсан тамирчдад 2016 оны 1 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болох “Цодгор хүү-2016” УАШТ-д оролцох эрхийн бичиг олгоно. Тэмцээний зохион байгуулагчид өсөх ирээдүйтэй 10 хүртлэх тооны шатарчдыг шигшээ тэмцээнд оролцуулах эрхтэй. Шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, Монголын хүүхдийн ордноос шалгарсан шатарчид оролцоно.

ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ: 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 18 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 5000₮. Харилцах утас: 96002982 /Монголын Хүүхдийн Ордны шатрын багш/

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН