Сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Эхлэх: 05/20/2016
Дуусах: 05/22/2016
Хаана: Баянзүрх дүүргийн 33-р сургууль

Сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

 Зорилго:

  • 2016 оны 12-р сарын 02-12-ны хооронд ОХУлсын Сочи хотноо болох сурагчдын ДАШТэмцээн
  • 2016 оны 07-р сарын 09-19-ны хооронд Иран улсын Тегеран хотноо болох сурагчдын ААШТэмцээн

Тус тэмцээнүүдэд Монголын баг тамирчдыг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулна.

Хугацаа:

Тэмцээн 2016 оны 05-р сарын 20-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 33-р сургууль дээр зохион байгуулагдана. Тэмцээний бүртгэл 05-р сарын 19-ны 12-18 цагийн хооронд МҮОХорооны 204 тоот буюу МШХолбооны байранд явагдана. Тэмцээний хураамж 10000₮ /Гишүүн бус бол 20000₮-8-аас дээш настай хүүхэд/

Жич: Тэмцээн болох өдөр бүртгэл явагдахгүй.

Тэмцээний журам:

  • Тэмцээн 7, 9, 11, 13, 15, 17 хүртэлх эрэгтэй, эмэгтэй 12 насны ангилалаар явагдана.
  • Тэмцээний ДШХолбооны дүрмээр явагдах бөгөөд оноолтыг Swiss manager программаар шүүн явуулна.
  • Нас болгоны харгалзах оролцогчдын тооноос хамаарч 7-9 өрөг тоглоно.
  • Цагийн хяналт талдаа 1 цаг
  • Ангилал тус бүрийн эхний 3-н байр эзэлсэн өсвөрийн шатарчинд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  • Тэмцээний чансаа бодогдоно

Цагийн хуваарь:

2016 оны 05-р сарын 20

1-р өрөг          15 цаг

2-р өрөг          17 цаг 10 минут

2016 оны 05-р сарын 21

3-р өрөг          09 цаг

4-р өрөг          11 цаг 10 минут

5-р өрөг          14 цаг

6-р өрөг          16 цаг 10 минут

2016 оны 05-р сарын 22

7-р өрөг          10 цаг

8-р өрөг          12 цаг 10 минут

9-р өрөг          15 цаг

Хаалтын ажиллагаа 17 цаг 30 минут

 

Утас:  99107697, 99119466, 99095850

 

Монголын шатрын холбоо