20 хүртэлх насны Ази, дэлхийн аваргад оролцуулах сорилго тэмцээн
Эхлэх: 08/06/2015
Дуусах: 08/10/2015
Хаана: Улаанбаатар

20 хүртэлх насны Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй шатарчдыг шалгаруулах сорилго тэмцээнийг дахин зарлаж, 2015 оны 8 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Удирдамжид заасан нэр бүхий шатарчид 8 дугаар сарын 1-ний дотор Монголын Шатрын Холбоонд бүртгүүлнэ үү. Сорилго тэмцээний удирдамжийг хүргүүлж байна.


20 хүртэлх насны Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдыг шалгаруулах сорилго тэмцээний удирдамж

 

Сорилго тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Хос мастер шатрын академид болно. Тэмцээнд “хагас шигшээ” болон гадаад, дотоод чансааг харгалзан үзэж дараах 10 эмэгтэй шатарчин оролцоно.

 

  1.  ЭФМ Б.Баярмаа
  2.            Б.Аминаа
  3. ЭСМ Н.Бадамханд
  4. ЭСМ Ц.Сайханчимэг
  5. ЭДМ Ү.Үүрийнтуяа
  6. ЭСМ Э.Хулан
  7. ЭФМ Т.Мөнхзул
  8. ЭДМ Б.Отгонсувд
  9. ЭФМ Б.Янжинлхам
  10. ЭФДМ Б.Мөнгөнзул

 

  • Тэмцээн тойргийн системээр явагдана.
  • Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут байна.
  • Тэмцээнийг дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу явуулна.
  • Хайна хагалах дараалал: 1. Хоорондын тоглолт 2. Бергер 3.Цэвэр хожил 4.Коя
  • Тэмцээний хураамж 20’000 төгрөг 

 

Цагийн хуваарь:

8 дугаар сарын 06  1-р өрөг 15 цаг
8 дугаар сарын 07 

2-р өрөг 10 цаг

3-р өрөг 15 цаг

8 дугаар сарын 08

4-р өрөг 10 цаг

5-р өрөг 15 цаг

8 дугаар сарын 09

6-р өрөг 10 цаг

7-р өрөг 15 цаг

8 дугаар сарын 10

8-р өрөг 10 цаг

9-р өрөг 15 цаг

                                                      

            Сорилго тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн шатарчинд 20 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, 2 дугаар байр эзэлсэн шатарчинд 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгоно.

 

Монголын Шатрын Холбоо