Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн
Эхлэх: 04/18/2016
Дуусах: 04/28/2016
Хаана: Грек

СОНИРХОГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН

АНГИЛАЛ: U-1700, U-2000, U-2300

2016 оны 4 дүгээр сарын 18 – 28 нд

ХАЛКИДИКИ, ГРЕК УЛС

1.Урилга

2016 оны Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд ОУШХ-ны 2300-аас доош рейтингтэй эрэгтэй, эмэгтэй бүх тамирчдыг урьж байна. Тэмцээн “Aegean” тэнгисийн хойд эрэг болох Халкидикид зохион байгуулагдана. Тэмцээн 4-р сарын 18 (ирэх)-аас 28 (буцах)-ны өдрүүдэд болно.

2.Тэмцээн болох газар

Тэмцээн “Atemus Sea” 5 одтой зочид буудалд явагдана. “Tesanoliki” Онгоцны буудлаас 95 км зайтай орших энэхүү гайхалтай газар нь болор шиг тунгалаг ус, далайн эргийн элсээр хүрээлэгдсэн байдаг.

3.Тэмцээний цагийн хуваарь

Угтах / Техникийн зөвлөгөөн:      Даваа            18/04,   19:00

Өрөг   1:                                     Мягмар          19-04,   15:00

Өрөг   2:                                     Лхагва           20-04,   15:00

Өрөг   3:                                     Пүрэв           21-04,    15:00

Өрөг   4:                                     Баасан          22-04,   15:00

Өрөг   5:                                     Бямба           23-04,    15:00

Өрөг   6:                                     Ням               24-04,    15:00

Өрөг   7:                                     Даваа             25-04,    15:00

Өрөг   8:                                    Мягмар          26-04,     15:00

Өрөг   9:                                    Лхагва           27-04,     10:00

Шагнал гардуулах:                   Пүрэв            27-04,      17:00

Буцах:                                                Баасан          28-04              12:00

 

4.Техникийн зөвөлгөөний удирдамж

4.1.Щвейцарь системээр 9 өрөг тоглоно. Олон улсын рейтинг тооцно. 3 ангилалтай /1700, 2000, 2300/

4.1.1. 2300 хүртэлх ангилалд оролцох тоглогч бүртгэлийн сүүлийн өдөр (2016 оны 2-р сарын 18) хүртэл хамгийн багадаа нэг жилийн хугацаанд ОУШХ-ны рейтингээр 2300 ба түүнээс дээш хүрээгүй байна. Мөн тоглогч тэмцээн эхлэх үед ОУШХ-ны мастeр (эсвэл эмэгтэй ОУШХ-ны мастер)-аас дээш цолгүй байх шаардлагатай.

 

4.1.2.2000 хүртэлх ангилалд оролцох тоглогч тэмцээн эхлэх өдөр (2016 оны 4-р сарын 18) хүртэл хамгийн багадаа нэг жилийн хугацаанд ОУШХ-ны рейтингээр 2000 ба түүнээс хүрээгүй байна. Мөн тэмцээн эхлэх үед ОУШХ-ны дэд мастер (эмэгтэй ОУШХ-ны дэд мастер)-ээс дээш цолгүй байх ёстой.

4.1.3. 1700 хүртэлх ангилалд оролцох тоглогч тэмцээн эхлэх өдөр (2016 оны 4-р сарын 18) хүртэл хамгийн багадаа нэг жилийн хугацаанд ОУШХ-ны рейтингээр 1700 ба түүнээс хүрээгүй байна. Мөн тэмцээн эхлэх үед ОУШХ-ны дэд мастер (эмэгтэй ОУШХ-ны дэд мастер)-ээс дээш цолгүй байх ёстой.

4.1.4.Хэрвээ тоглогч тэмцээнд бүртгүүлсний дараа ОУШХ-ны рейтинг нь өсөж 1700 болон 2000-аас дээш болсон тохиолдолд дээд ангилалд оролцоно. Хэрвээ тоглогч тэмцээнд бүртгүүлсний дараа ОУШХ-ны рейтинг нь 2300-аас дээш болсон тохиолдолд 2300 ангилалд оролцох боломж нь хэвээр байна.

4.2.Рейтингийн ангилал тус бүрт хамгийн багадаа 2 тивийн 10 эмэгтэй тоглогч оролцсон тохиолдолд эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг тусдаа зохион байгуулна. Бусад тохиолдолд эрэгтэй, эмэгтэй тэмцээнийг нэгтгэж нээлттэй явуулна.

4.3.2015 оны Сонирхогчдын дэлхийн аварга, Сонирхогчдын тивийн аварга (Рейтинг нь 2300-аас дээш гараагүй бол) болсон тамирчдыг зочид буудалд үнэгүй байрлуулна. Өөрийнхөө оронд өөр хүн байрлуулж болохгүй.

4.4.Цагийн хяналт талдаа эхний 40 нүүдэлд 90 минут, дараагийн 30 минутад өргийг дуусгана. Нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэлтэй. Тоглолт эхэлснээс хойш хүлээх хугацаа 30 минут. Тоглогч энэ хугацаанд ирээгүй тохиолдолд хожигдол авна.

4.5.Оноо тэнцсэн тохиолдолд дараах үзүүлэлтийг харгалзана:

а) Оноо тэнцсэн тоглогчдын хоорондын тоглолт (оноо тэнцсэн тоглогчид бүгд хоорондоо тоглосон тохиолдолд)

b) цэвэр хожлын тоо

c) хар өнгөөр тоглоод авсан цэвэр хожлын тоо (тоглоогүй өргийг цагаанаар тоглосонд тооцно),

d) бухгольц (кат 1),

e) бухгольц,

f) Бергер

 

4.6. ОУШХ-оос тэмцээн эхлэх өдрөөс нэг сарын Техникийн комиссыг зарласан байна. Маргаан таслах комиссыг техникийн зөвлөгөөнийн үеэр сонгоно.

 

5.     Шагналын сан  (Нийт: 9.000 евро)

 

2300 хүртэлх ангилал:    1st: €1.000, 2nd: €700, 3rd: €500, 4th: €400, 5th: €300

Эмэгтэй: 1st: €700, 2nd: €500, 3rd: €400

 

2000 хүртэлх ангилал:    1st: €600, 2nd: €400, 3rd: €300, 4th: €250, 5th: €200

Эмэгтэй: 1st: €500, 2nd: €300, 3rd: €200

 

1700 хүртэлх ангилал:    1st: €500, 2nd: €350, 3rd: €200, 4th: €150, 5th: €100

Эмэгтэй: 1st: €200, 2nd: €150, 3rd: €100

 

Тоглогч хамгийн өндөр нэг шагналыг хүртэнэ. Шагнал давхцахгүй. Хэрвээ оноо тэнцвэл мөнгөн шагналыг хувааж олгоно. Нэгдүгээр байрт цом олгоно. Оноо тэнцсэн тохиолдолд медалийг үзүүлэлтээс хамаарч олгоно.

 

6.Цолны болзол хангах

 

6.1.Эрэгтэй/Нээлттэй ангиллаас 3 алтан медаль хүртсэн оролцогчдод дараах цолыг хүртээнэ. Үүнд:

“2016 оны Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U2300/”

“2016 оны Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U2000/”

“2016 оны Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U1700/”

Эмэгтэй ангиллаас 3 алтан медаль хүртсэн оролцогчдод дараах цолыг хүртээнэ: Үүнд:

“2016 оны эмэгтэйчүүдийн Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U2300/”

“2016 оны эмэгтэйчүүдийн Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U2000 /”

“2016 оны эмэгтэйчүүдийн Сонирхогчдын шатрын дэлхийн аврага /U1700/”

 

6.2.2300 хүртэлх эрэгтэй/нээлттэй болон эмэгтэй ангилалд түрүүлсэн тоглогчид ОУШХ-ноос Тивийн аварга шалгаруулах тэмцээн (Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөчлөгтэй үед)-ий байр, хоолыг даалгуулна.

 

6.3.Эрэгтэй/Нээлттэй болон эмэгтэй ангилалд түрүүлсэн 6 тоглогчид 2017 оны Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо зочид буудал, хоолыг Зохион байгуулагчаар даалгуулна.

 

7.Байрлах газар, багц төлбөр

 

Тоглогчид 5 одтой “Антэмус Тэнгис”  Зочид буудалд байрлана. Тэмцээний 10 өдөрт өглөөний цай, үдийн зоог, оройн хоолтой. Зочид буудлынхаа захиалгыг зөвхөн зохион байгуулж байгаа комисстой холбогдож хийнэ. Зочид буудалд усан бассейн үнэгүй ашиглаж болно.

 

Нэг хүний зардал:

  • 480 евро  -10 өдөр 3 ортой өрөө
  • 590 евро  -10 өдөр 2 ортой өрөө
  • 830 евро  -10 өдөр 1 ортой өрөө

                     

7.1.Нэмэлт хоногоор байрлах тохиолдолд хямдралтай үнээр захиалж болно.

7.2.Оролцогчид болон бүх улсын төлөөлөгчид дээрх үнийн саналын дагуу Зохион байгуулах хороогоор дамжуулан бүртгүүлэх ёстой. Бүртгэл, захиалга, визний урилга зөвхөн Зохион байгуулах хороогоор дамжуулан хийнэ. 2016 оны 2-р сарын 18-ны өдөр хүртэл дээрх үнийн саналаар бүртгэл, захиалга хийх баталгааг хангана. 2-р сарын 18-наас хойш бүртгүүлвэл дээрх үнэ өссөн дүнгээр захиалга хийгдэх боломжтой.

7.3. ОУШХ-ны оролцогчийн хураамжийг өөрсдийн үндэсний Холбоогоор дамжуулан ОУШХ-нд шууд төлсөн байх шаардлагатай.

 

8.Нислэг/ Тээврийн хэрэгсэл

 

“Антэмус тэнгис” зочид буудлаас хамгийн ойрхон онгоцны буудал бол 95 км зайтай орших Thessalomiki /IATA code:SKG/ юм. Зохион байгуулагч тал онгоцны буудлаас “Антэмус тэнгис” зочид буудал руу ирэх, мөн буцах автобусыг явуулах ба энэ нь нийт 60 евро юм.

 

 

9.Бүртгэлийн хүлээн авах эцсийн хугацаа

Оролцогчид 2016 оны 2-р сарын 18-ны дотор info@chess.org–луу имэйлээр мэдэгдэх эсвэл (+30)2641500112 факсаар явуулах шаардлагатай.

Оролцох мэдэгдлээ явуулахад:

  • Овог нэр /ОУШХ-ны ID/
  • ОУШХ-ны рейтинг
  • Зочид буудлын өрөөний сонголт
  • Ирэх ба буцах өдрийн цагийн хуваарь

Оролцох тамирчид урьдчилгаа болох 150 еврог цахим хэлбэрээр Аялал зуучлалын компани (AT Holiday Ltd) вэб сайт луу бүртгэлийн сүүлийн өдөр (2016 оны 2-р сарын 18)-өөс хойш долоо хоногийн дотор төлнө. Төлбөрийн баримтыг Зохион байгуулах хороонд имэйлээр ирүүлсэн байх шаардлагатай. Үлдсэн төлбөрийг тэмцээнд ирсний дараа 2-р тойргийн тоглолт эхлэхээс өмнө төлсөн байна.

 

10.Бусад үйл ажиллагаа, аяллын хөтөлбөр (хүсэлтээр)

 

•    Mount Athos

•     Thessaloniki Tour

 

11. Бусад мэдээллүүд, Тэмцээн зохион байгуулагч

 

*    Nikos Kalesis

ОУШХ-ны ОУ-ын зохион байгуулагч Утас. (+30) 6938326161

*    Katerina Tzortzi

Захиалгын менежер Утас/Факс (+30) 2641500112

имэйл: info@chess2016.org

Албан ёсны вэб сайт: http://www.chess2016.org