“РЦНК-ОПЕН”
Эхлэх: 11/14/2015
Дуусах: 11/15/2015
Хаана: "РЦНК"-ийн их танхимд

“РЦНК-ОПЕН” Орос ардын дипломатын 90 жилийн ойд зориулсан өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж


1. Тэмцээний зорилго:
Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Оросын найрамдлыг бэхжүүлэх, Монголын хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, оюуны спортоор өргөнөөр хичээллэхийг хөхүүлэн дэмжих, тэдний ур чадвар, авьяас билгийг нээн хөгжүүлэх, цаашид шатрын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, клуб, багш, хамт олон, гэр бүлийг дэмжих, шатрын спорт нийтийн спорт болон хөгжих орчныг бүрдүүлэхэд оршино.


2. Тэмцээний хугацаа, байршил:
2015 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд "РЦНК"-ийн их танхимд зохион байгуулагдана.


3. Тэмцээний ангилал: Тэмцээн дараах насны ангиллаар явагдана. Үүнд:
5,7,9,11,13,17-нас хүртэлx насны нээлттэй,oxид.


4. Тэмцээн зохион байгуулах журам:
Тэмцээнийг швейцарь системээр насны ангилал бүрд оролцогчдын тооноос хамааран 7-9 өргийн тоглолттой, Цагийн хяналт талдаа 45 минут. Тэмцээний бүртгэл :
Тэмцээний бүртгэлийг 2015 оны 11-дүгээр сарын 13-ны 10,00- 17,00 цаг хүртэл "Цэцэн нүүдэл" шатрын клубт бүртгэнэ. Бүртгүүлэхэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1/ Төрсний гэрчилгээ
2/ Тэмцээний хураамж: 10.000 төгрөг
5. Тэмцээний шагнал:
Тэмцээний өсвөр насны ангилал тус бүрд дараах шагналтай. Үүнд:
1-р байр: Алтан медаль, батламж, 50.000-төгрөг
2-р байр: Мөнгөн медаль, батламж,40.000-төгрөг
3-р байр: Хүрэл медаль, батламж, 30.000-төгрөг
4-р байр: Батламж Бэлэг,дурсгалын зүйл
5-р байр: Батламж Бэлэг,дурсгалын зүйл
Тусгай шагнал: Батламж, Бэлэг, дурсгалын зүйл
Тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид:
РЦНК, МШХ
Тэмцээнийг ивээн тэтгэгч байгуулагууд: НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГҮҮДИЙН МОНГОЛЫН ХОЛБОО, МОНГОЛ-ОРОСЫН АЖИЛ ХЭРЭГЧ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ХОЛБОО.


Жич: Оролцох тамирчид МШХ-ны гишүүнчлэлийн татвараа төлсөн байх. Эцэг эх,багш дасгалжуулагчид тэмцээнд оролцож байгaa хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцна.