Өсвөрийн шатарчдын Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 01/05/2016
Дуусах: 01/07/2016
Хаана: 13-р сургууль

Өсвөрийн шатарчдын 2016 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж


• Тэмцээн 8 хүртэлх /эрэгтэй, эмэгтэй/, 10 хүртэлх /эрэгтэй, эмэгтэй/, 12 хүртэлх /эрэгтэй, эмэгтэй/ насны ангиллаар 2016 оны 1 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 13-р сургууль дээр зохиогдоно.
• Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 13-р сургуулийн байранд (3-4-р хорооллын эцэст) 10-18 цагийн хооронд явагдана. Тэмцээн болох өглөө бүртгэл явагдахгүй болохыг хатуу анхааруулж байна.
• Тэмцээнд 2015 оны өсвөрийн УАШТ-ний эхний гурван байранд орсон тамирчид оролцохгүй байж болно. Хэрэв оролцсон нөхцөлд УАШ шигшээ тэмцээнд шууд оролцох эрхгүй болно.
• Орон нутгийн харьяаллаас УАШТ-нд оролцох шатарчид оролцохгүй.
• Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
Төрсний гэрчилгээ 
Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг
• Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглоно.
• Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдын тоог харгалзан зарим насны ангиллын өргийн тоо болон системийг өөрчлөх эрхтэй.
• Цагийн хяналт талдаа 1 цаг.
• Ангилал тус бүрт эхний 20 байр эзэлсэн шатарчид УАШТ-нд оролцох эрх авна. Эрх авсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болсон үед дараагийн байрт орсон шатарчдыг нөхөн оруулахгүй.
• Оролцох тамирчид 2016 оны гишүүний татвараа заавал төлсөн байх ёстой.
• Тэмцээний цагийн хуваарь:
2016 оны 01-р сарын 05
1-р өрөг 10-12 цаг
2-р өрөг 13-15 цаг
3-р өрөг 15-17 цаг
2016 оны 01-р сарын 06
4-р өрөг 10-12 цаг
5-р өрөг 13-15 цаг
6-р өрөг 15-17 цаг
2016 оны 01-р сарын 07
7-р өрөг 10-12 цаг
8-р өрөг 13-15 цаг
9-р өрөг 15-17 цаг 
Хаалтын ажиллагаа 2016 оны 01-р сарын 07-ны 17 цаг 30 минутаас.

• Ангилал тус бүрийн эхний 3-н байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4,5-р байр өргөмжлөл, мөнгөн шагналтай байна.
• Эхний 20-н байрт шалгарсан өсвөрийн шатарчдад УАШТэмцээнд оролцох батламж олгоно.
• Тэмцээний үеэр зоогийн газар ажиллах бөгөөд 13-р сургуулийн дотор зүүн талд 30-40-н машины зогсоолтой
• Харилцах утас: 99107697


Монголын шатрын холбоо