Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 10/24/2015
Дуусах: 11/06/2015
Хаана: Грек улс

2015 Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Зохион байгуулагч: Олон Улсын Шатрын Холбоо

Хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд

Зохион байгуулагдах газар: Грек улсын Халкидики мужийн Порто Карра амралтын цогцолбор 


1.    Урилга
Энэхүү баримт бичиг нь ОУШХ-ны гишүүн орны шатрын Холбоодыг 2015 оны Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьж буй албан ёсны урилга юм. Тус тэмцээн нь Эгийн тэнгисийн хойд эрэг дээр байрлах Грек улсын Халкидики мужийн Порто Карра амралтын цогцолборт зохион байгуулагдана. Тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс (ирэх, техникийн зөвлөгөөн) 11 дүгээр сарын 6-ны (буцах) өдрүүдэд болно. 

2.    Тэмцээний журам
2.1    Холбоод нь ангилал (8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насанд нээлттэй болон охид) бүрт нэг албан ёсны тоглогч бүртгүүлнэ. Тухайн Холбоонд хамаарах нийт 12 албан ёсны тоглогч болон нэг албаны хүн (багийн ахлагч эсвэл ОУШХ-ны лицензтэй дасгалжуулагч)-ийг Зохион байгуулагчдын зүгээс урина. Тоглогч нь 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс өмнө тухайн оролцох (8, 10, 12, 14, 16, 18) насны ангилалд хүрээгүй байх шаардлагатай. 
2.2    Өмнөх оны Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гурван байр эзэлсэн тоглогчид, 2014 оны Өсвөрийн шатарчдын тивийн аваргууд энэхүү тэмцээнд 2.1-д заасан насны болзлыг хангасан бол тухайн ангилалд эсвэл ангилал ахиж оролцох эрхтэй болно. Холбоо нь эдгээр тоглогчдыг албан ёсны тоглогчоор ангилан бүртгүүлэх ёстой.
2.3    Албан ёсны тоглогчдоос бусад тоглогчдыг нэмэлт тоглогчид гэж ангилна. Тоглогчид болон албаны хүнээс бусад бүх хүмүүсийг дагалдан яваа хүмүүс гэж ангилна. Холбоо нь хэдэн ч тооны нэмэлт тоглогчид болон дагалдан яваа хүмүүсийг бүртгүүлж болох боловч Зохион байгуулах хорооны зөвшөөрлийг авах ёстой. Тухайн холбоо нь нэмэлт тоглогчид болон дагалдан яваа хүмүүсийн зардлыг хариуцна. 
2.4    Тэмцээний зохих нөхцлийг хангахын тулд Холбоод нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний дотор албан ёсны онлайн бүртгэлийн анкетыг нягтлан бөглөсөн байна. Бүртгэл дууссан өдрөөс хойш зохион байгуулагчид нь тоглогчдыг бүртгэхгүй байх эрхтэй бөгөөд хэрвээ бүртгэвэл нэмэлт хураамжийг авна.
2.5    Тэмцээнийг амжилттай зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах болон ОУШХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу бүх Холбоод Зохион байгуулах хорооноос санал болгосон албан ёсны зочид буудалд байрлана.

3.    ОУШХ-ны оролцогчийн хураамж
ОУШХ-ны журмын дагуу албан ёсны тоглогч тус бүр 70 евро, нэмэлт тоглогч тус бүрт 140 еврог тэмцээн эхлэхээс өмнө төлөх ёстой. 
Холбоод нь хураамжийг ОУШХ-ны дараах дансанд шууд шилжүүлэх, эсвэл ОУШХ нь тухайн холбооны банкны картаас суутгах болно.
Дансны нэр:         Federation International des Echecs (FIDE)
Банк:            UBS
Хаяг:            Case Postale, 1002 Lausanne, Switzerland
SWIFT Код:        UBSWCHZH80A
IBAN дугаар:        CH540024324334208763Y

4.    Бүртгэл, ирэх буцах
4.1    Тоглогч (албан ёсны, шалгарсан, нэмэлт) болон албаны болон дагалдан яваа хүн тус бүр Зохион байгуулах хороонд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 100 еврогийн бүртгэлийн хураамжийг төлөх ёстой. Энэ хураамжийг төлснөөр оролцох эрх нь баталгаажна. Өөр тохиолдолд бүртгэл хүчингүй болно. Энэ хураамж нь Тессалоники ОУ-ын нисэх буудлаас угтан авч зочид буудалд хүргэх, итгэмжлэл болон мандат олгох зэрэг зохион байгуулалтын зардалд зарцуулагдана. 
4.2    Бүртгэлийн дуусах хугацаа 2015 оны 8 дугаар сарын 24. Энэ өдрөөс хойш бүртгүүлсэн оролцогчийг 80 еврогоор торгох буюу оролцуулахгүй байх эрхийг зохион байгуулагч эдэлнэ.
4.3    Холбоод http://wycc2015.org хаягаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө тоглогчдыг бүртгүүлнэ. Энэ өдрөөс хойш бүртгүүлсэн албан ёсны тоглогчийг нэмэлт тоглогч гэж үзнэ. Онлайнаар бүртгүүлэх нууц үгийг Холбоодод хүргүүлнэ.  
4.4    Бүртгэлд үндэсний холбооны нэр, тоглогчийн ОУШХ-ны хувийн дугаар, овог нэр, байрны сонголт, ирэх буцах өдөр, паспортын дугаар, дагалдан яваа хүмүүсийн тодорхой мэдээллийг мэдүүлнэ. Мөн багийн ахлагчийн овог нэр, холбогдох утасны дугаар, хаяг, факс, имэйл хаяг зэрэг мэдээллийг бүрэн гүйцэд мэдээллэх ба дутуу мэдээлэлтэй бүртгэлийг хүлээж авахгүй.
4.5    Бүх зардлыг оролцогч болон тухайн холбоо хариуцна. Зөвхөн ОУШХ-ны гишүүн холбоод бүртгэлийн анкетыг хүргүүлэх эрхтэй байна. Хувь хүний мэдүүлгийг хүлээж авахгүй.
4.6    ОУШХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн шатрын академиуд нь ангилал бүрт нэг тоглогчийг нэмэлт тоглогчоор илгээж болно. 
4.7    Ирэх буцах мэдээлэл: Тэмцээн болох Порто Карра нь Тессалоники  олон улсын нисэх буудлаас өмнө зүгт 100 км-т байрладаг.
4.8    Төрсөн өдрөө буруу мэдүүлсний улмаас доод ангилалд бүртгэгдсэн тоглогчийг уг алдааг засах хүртэл түдгэлзүүлнэ.

5.    Визтэй холбоотой мэдээлэл
5.1    Виз шаардлагатай хүмүүс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэхэд мэдээллээ өгөх ёстой.
5.2    Зохион байгуулагчид зөвхөн урьдчилсан төлбөрийг хийгдсэний дараа урилгыг олгоно.

6.    Төлбөр 
6.1    Холбоод http://wycc2015.org вэб хаягаар 2015 оны 8 дугаар сарын 24 гэхэд онлайн  бүртгүүлэх шаардлагатай.
6.2    Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 100 евро болон байр, хоолны төлбөрийн 20 хувийг http://wycc2015.org веб хуудасны онлайн төлбөрийн хэсгээр дамжуулан  банкны шимтгэлээс тусад нь төлсөн байх хэрэгтэй. 
Бүртгэл болон дээрх төлбөрийг хүлээн авах эцсийн хугацаа нь 2015 оны 8 дугаар 24-ний өдөр болно.
6.3    Холбоо тус бүрт “AT Holidays” албан ёсны аяллын агентаас нэхэмжлэл ирнэ. Төлбөрийг баталгаажсны дараа Зохион байгуулах хороо буудлын захиалгын баталгаажуулалтыг бүртгүүлсэн Холбоонд хүргүүлнэ. Бүх баталгаажсан бүртгэлийг албан ёсны веб хуудсанд зарлах бөгөөд Холбоод өөрсдийн бүртгэлээ өдөр бүр хянах боломжтой.
6.4    Бүх төлбөрийг хүрэлцэн ирсэн өдрөө төлж дуусгана. Бүх төлбөр болон хураамжийг Зохион байгуулагч хороонд шилжүүлэх хүртэл тоглогчдыг тэмцээний оноолтод оролцуулахгүй.

7.    Зочид буудал – байр, хоол
7.1    Албан ёсны зочид буудал болон тэмцээн байр нь 5 одтой Порто Карра амралтын цогцолборт болно. 
7.2    Хэрэв зочид буудлын хэрэгцээ нэмэгдэх, бүртгэл хоцорсон тохиолдолд Зохион байгуулах хорооны зүгээс ижил зэрэглэл бүхий 4-5 одтой зочид буудлыг санал болгоно.
7.3    Албан ёсны тоглогч болон багийн ахлагчдад 10 дугаар сарын 24-ний өдрөөс (ирэх, өдрийн хоол) 11 дүгээр сарын 6-ны өдөр (өглөөний хоол, буцах) хүртэл байр, хоолоор хангана. 
7.4    Хэрэв бүртгүүлсэн холбоо аль нэг насны ангилалд тоглогч ирүүлээгүй тохиолдолд өөр ангиллын тоглогчоор үүнийг орлуулж болохгүй.
7.5    Нэмэлт тоглогч болон дагалдан яваа хүмүүст зориулсан зочид буудлын өрөөний үнэ:


А. 4 ортой гэр бүлийн өрөө – Нэг өдөр нэг хүний 57 евро – бүрэн хоолтой,
Б. 3 ортой өрөө  -  Нэг өдөр нэг хүний 59 евро – бүрэн хоолтой,
В. 2 ортой өрөө - Нэг өдөр нэг хүний 66 евро – бүрэн хоолтой,
Д. 1 ортой өрөө – Нэг өдөр нэг хүний 89 евро – бүрэн хоолтой.


7.6    Холбоо тус бүрийг өөрийн багаа хоёр болон гурван ортой өрөөнд  ижил харьцаатайгаар хуваарилна. Дөрвөн хүний, дөрвөн ортой гэр бүлийн өрөөг хүсэлт гаргасан үед нэг хүний зориулалтаар ашиглаж болно.
7.7    Шаардлагатай үед буудлын өрөөний эцсийн хуваарилалтыг Зохион байгуулах хороо шийдвэрлэнэ.

8.    Тэмээний дүрэм 
8.1    Тэмцээн нь Швейцарь системээр 11 тойргоор явагдана. Дотоодын чансааг оноолт гаргахад тооцохгүй. Тоглолтын хугацаа нь ОУШХ-ны дүрэмд нийцсэн байна: Эхний 40 нүүдэлд 90 минут байх ба түүнээс хойш 30 минут нэмэгдэнэ. Эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй байна. Хүлээх хугацаа 15 минут. 
8.2    Хайна хагалах нөхцөл: 


А. (Хэрэв бүх хайнцсан тоглогчид хоорондоо тоглосон бол) Хайнцсан тоглогчдын хоорондын тоглолтын харьцаа, 
Б. Бухгольц кат 1, 
В. Бухгольц, 
Г. Хараас тоглосон өргийн оноо (биеэр тоглоогүй өргийг цагаанаар тоглосонд тооцно),
Д. Цэвэр хожлын тоо.


8.3    Ерөнхий шүүгч болон ОУШХ-ны техникийн албаны ажилтны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зарлана.

9.    Тэмцээний хуваарь

Бямба                   10-р сарын 24                       Ирэх
                                                        21:00        Техникийн Зөвлөгөөн 
Ням                       10-р сарын 25               14:30        Нээлт
                                                        15:00        1-р тойрог      
Даваа                    10-р сарын 26               15:00        2-р тойрог      
Мягмар                  10-р сарын 27               15:00        3-р тойрог 
Лхагва                   10-р сарын 28               15:00        4-р тойрог 
Пүрэв                    10-р сарын 29               15:00        5-р тойрог 
Баасан                  10-р сарын 30               15:00        Чөлөөт өдөр 
Бямба                    10-р сарын 31               15:00        6-р тойрог 
Ням                    11-р сарын 1               15:00        7-р Тойрог 
Даваа                    11-р сарын 2               15:00        8-р тойрог 
Мягмар                    11-р сарын 3               15:00        9-р тойрог 
Лхагва                    11-р сарын 4               15:00        10-р тойрог 
Пүрэв                    11-р сарын 5               10:00        11-р тойрог 
                            20:30        Хаалт
Баасан                    11-р сарын 6                       Явах 

 

10.    Аюулгүй байдал
Бүх Холбооны оролцогчид аюулгүй байдлын тусгай журмыг дагаж мөрдөнө. Холбоод нь өмч хөрөнгөд учруулсан хохирлыг хариуцна. 


11.    Тэмцээний гарын авлага
Өдөр бүр чухал мэдээлэл бүхий цахим гарын авлагаар хангана.

12.    Цахилгаан
Стандартын хүчдэл 220 вольт байна. Үндсэн залгуурын төрөл: евро болон schuko залгуур

13.    Шагнал
13.1    Бүх ангилалд хүртсэн медалийн чансааны дагуу шилдэг гурван Холбоо Тропи авна. Эхний  байрын хувьд алтан медалийн тоог харгалзан үзэх бөгөөд хэрэв тоо тэнцсэн үед мөнгөн медалийн тоо, хэрэв энэ тоо тэнцвэл хүрэл медалийн тоог тус тус харгалзна. Хэрэв дээрх бүх үзүүлэлт тэнцвэл медаль авсан тоглогчдын нийт оноог хайна салгахад авч үзнэ. 
13.2    Тэмцээн тус бүрийн шилдэг гурван байрыг цом болон медалиар шагнана. 4-6 байрыг медалиар шагнана. Бүх шагналтнуудад шатрын бэлэг олгоно.
13.3    Бүх тоглогч болон шүүгч нарт тэмцээнд оролцогчийн гэрчилгээг олгоно.
13.4    Шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь эрх бүхий бүх хүмүүст нээлттэй байна.

14.    Холбоо барих

Тэмцээний ЕЗБ:             FIDE OI Nikos Kalesis
Утас:                 (+30) 693 832  6161
Албан ёсны вэб хаяг:         http://wycc2015.com
Имэйл:                 fidewycc2015@gmail.com