Өсвөрийн бодогчдын анхдугаар ДАШТ-ий удирдамж
Эхлэх: 01/30/2016
Дуусах: 02/03/2016
Хаана: Москва, ОХУ

“Москва опен-2016” тэмцээний үеэр зохиогдох

Өсвөрийн бодогчдын анхдугаар ДАШТ-ий удирдамж

(товч орчуулга)

 

-3 насны (15, 17 ба 19) ангилалд зохиогдоно.

-Тэмцээн 2016 оны 1-р сарын 30-наас 2-р сарын 03-ны өдрүүдэд РГСУ (Орос Улсын Нийгмийн ухааны Их сургууль) дээр явагдана.

-30-ны өдрийн 17.00 цагт эхлэх Бодолтын нээлттэй тэмцээнд хоёр нүүдлийн 2, гурван нүүдлийн 2, дөрвөн нүүдлийн 1 бодлого, нэг этюдийг 120 минутад бодох даалгавар өгөгдөнө.

-31-ний өдрийн 12.00 цагаас Мастер ангиллын бодолтын тэмцээн явагдана.

-2-р сарын 01-ний 17.00 цагаас ӨСВӨРИЙН БОДОГЧДЫН ДАШТ-ИЙ ЭХНИЙ ШАТАНД хоёр нүүдлийн 3, гурван нүүдлийн 1, дөрвөн нүүдлийн 1 бодлого, нэг этюдийг 100 минутад бодох даалгавар өгөгдөнө.


-2-р сарын 02-ны 17.00 цагаас ӨСВӨРИЙН БОДОГЧДЫН ДАШТ-ИЙ ЭЦСИЙН ШАТАНД хоёр нүүдлийн 3, гурван нүүдлийн 1, дөрвөн нүүдлийн 1 бодлого, нэг этюдийг 100 минутад бодох даалгавар өгөгдөнө.

 
-2-р сарын 03-нд 17.00 цагаас хоёр нүүдлийн мадны бодлогын халз бодолтын тэмцээнтэй. Бүх тэмцээн ДАШТ-ий журмын дагуу явагдах бөгөөд даалгавар бүхэн нь 5 онооны үнэлгээтэй.
Өсвөрийн бодогчдын ДАШТ-ий 2 шатны нийлбэр дүнгээр насны ангилал тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль, диплом болон 30, 20 ба 10 мянган рублийн шагнал өгнө.

 

О.Тогоохүү