Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 08/03/2015
Дуусах: 08/11/2015
Хаана: Өмнөд Солонгос

2015 оны Өсвөрийн Азийн Аварга шалгаруулах тэмцээний журам
Сувон, Солонгос
Хэзээ: 2015 оны 8 сарын 3-наас 11-нд
Ангилал: Нээлттэй болон охидын 8 хүртэл, 10, 12, 14, 16 болон 18 нас
Зохион байгуулагч: Солонгосын Шатрын Холбоо
1. Урилга:
Солонгосын Шатрын Холбоо нь Азийн Шатрын Холбооны ивээл дор зохиогдох 2015 оны Өсвөрийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд Азийн Шатрын Холбооны гишүүн улсуудын тамирчдыг оролцохыг урьж байна. Тэмцээн нээлттэй болон охидын 8 хүртэл, 10, 12, 14, 16 болон 18 насны ангиллаар Солонгос улсын Сувон хотноо 2015 оны 8 дугаар сарын 3 (ирэх өдөр)-наас 11 (явах өдөр)-ний хооронд болно.
2. Оролцогчид:
2.1 Албан ёсны тоглогчид:Азийн шатрын холбооны гишүүн улс нь тэмцээний ангилал тус бүрд 1 албан ѐсны тоглогчийг оролцуулах эрхтэй бөгөөд хамгийн ихдээ нийт 12 тоглогч байна. Мөн 2014 оны Өсвөрийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид оролцох эрхтэй бөгөөд ийм эрх бүхий тамирчин тухайн ангилалд байхгүй бол өөр ангиллаас сольж орж болохгүй.
2.2 Нэмэлт тоглогчид: Ангилал тус бүрт нэг холбооноос 5 хүртэлх тооны нэмэлт тоглогч орох эрхтэй. Нэмэлт тоглогчид өөрсдийн зардлыг хариуцна.
2.3 Тоглогчид нь 2015 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар тухайн ангиллын заасан наснаас доош байх ѐстой.
3. Бүртгэл болон оролцох хураамж:
3.1 Бүртгэлийн хуудсыг бүх тоглогч, дагалдаж яваа хүмүүс болон багийн ахлагч нар бөглөнө.
3.2 Бүртгэлийн маягтыг бүрэн бөглөн өөрийн улсын холбоогоор дамжуулан 2015 оны 6 сарын 9-нөөс өмнө зохион байгуулагчид ирүүлнэ. Бүртгэлийн маягтыг бүх бүртгүүлсэн хүний пасспортын хуулбар, зургийн (JPG эсвэл JPEG хэлбэрээр) хамт ирүүлнэ.
3.3 Албан ѐсны тоглогчид 75 ам доллар, нэмэлт тоглогчид 150 ам долларын оролцох хураамж төлнө. Энэ хураамжинд 8 сарын 8-наас 9-ний өдрүүдэд зохиогдох “Өсвөрийн Дэлхийн Оюуны Спортын Наадам”-ын хураамж багтаж байгаа. Оролцох хураамж нь эргэж олгогдохгүй.
3.4 Бүх тоглогч (албан ѐсны болон нэмэлт), дагалдаж яваа хүмүүс болон багийн ахлагч тус бүр бүртгэлийн хураамж 100 ам доллар төлнө.
3.5 Бүртгэлийн хураамжид мандат, нисэх буудлаас тосож зочид буудал хүргэх (8 сарын 3) болон буцаан нисэх буудал хүргэх (8 сарын 11) зэрэг үйлчилгээ орсон.
3.6 6 сарын 9-ний өдрөөс хойших бүртгэлийг зохион байгуулах хороо хянаж шийдэх бөгөөд хэрэв үүгээр зөвшөөрөгдвөл нэмэлт 50 ам доллар төлнө.
3.7 Оролцогчдын төлбөрийг холбоо нь Солонгосын Шатрын Холбооны энэ зааврын эцэст дурдсан банкны дансруу шилжүүлнэ.
3.8 Төлбөрийн тооцоотой тоглогчдийг оноолтонд оруулахгүй.
3.9 Бүх замын зардалыг оролцогч эсвэл тэдний холбоо бүрэн хариуцна.
3.10 Хэрвээ тоглогчид зарлагдсан техникийн зөвлөгөөний өмнө албан ѐсны байранд ирээгүй бол тэднийг оноолтонд оруулахгүй.
4. Тэмцээний байр болон буудал:
4.1 Тэмцээн Кюнг Хи их сургууль дээр болно. Зохион байгуулагч нь Сувон хотод байрлах Кюнг Хи их сургуулийн Youth Hostel-д байр болон хоолоор хангана. Сувон хот нь Сөүлээс 30 км-ийн зайд байдаг.
4.2 Бүх тоглогч болон дагалдах хүмүүс албан ѐсны буудалд байрлах үүрэгтэй бөгөөд захиалгыг заавал зохион байгуулагчаар дамжуулна.
4.3 Бүх албан ѐсны тоглогч (ангилал тус бүрд 1 улсын 1 тоглогч, 2014 оны Өсвөрийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд 1-3 дугаар байранд орсон) болон багийн ахлагч 1 хүний 8 хоног (8 сарын 3-11-ний өдрүүд)-ийн байр, хоолыг зохион байгуулагч даана.
4.4 Бүх нэмэлт тоглогч болон дагалдан яваа хүмүүсийн байр, хоолны зардал нь нэг хүн/нэг хоног 80 ам доллараар тооцож төлнө.
4.5 4 эсвэл 5 одтой зочид буудлуудад буух боломжтой бөгөөд хоѐр ортой өрөө, хоолны хамт үнийн хувьд нэг хүний хоногийн 150-200 ам доллар бөгөөд энэ нь өдөр бүрийн буудлаас тоглолтын байр хүрэх болон буцаан хүргэх тээврийн зардал багтсан болно. Албан ѐсны тоглогч болон багийн ахлагч нар энэ буудалд буувал төлбөрийг бүтэн төлнө. Үнийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлана.
5. Тэмцээний дүрмүүд:
5.1 Тэмцээн 9 өрөг Швейцар системээр явагдана. Нэг ангилалд 11-16 тоглогч байвал 7 өрөг, 10 болон түүнээс цөөн тоглогч байвал тойргийн системээр тоглох эсвэл бусад ангилалтай нийлүүлж болно.
5.2 Цагийн хяналт 90 минут нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэнэ.
5.3 Олон Улсын Шатрын Холбоо (ОУШХ)-ны рейтинг тооцох бөгөөд ОУШХ-ны дүрмийн дагуу явагдана.
5.4 ОУШХ-ны Tie-Break системийг ашиглана.
6. Тэмцээний хуваарь:

7. Шагнал

7.1 Ангилал тус бүрийн эхний 3 тамирчинд медаль, цом өгнө.
7.2 Бүх тоглогчдод оролцогчийн гэрчилгээ олгоно.
8. Гомдол болон маргаан таслах комисс
8.1 Зохион байгуулах хороо нь маргаан таслах комисст нэр дэвшигчийг техникийн зөвлөгөөн дээр нэрийг дэвшүүлнэ. Маргаан таслах комиссийн гишүүд техникийн зөвлөөгөөн дээр багийн ахлагчдийн баталснаар томилогдоно.
8.2 Маргаан таслах комисс нь 3 гишүүн, 2 нөөц гишүүнтэй байх бөгөөд гишүүн бүр өөр орноос ирсэн байх шаардлагатай.
8.3 Тоглогч эсвэл тоглогчийн өмнөөс багийн ахлагч тэмцээний ерөнхий шүүгчийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаж болно. Зөвхөн тоглогч болон багийн ахлагч гомдол гаргана. Гомдлыг бичгээр гаргах бөгөөд тоглолт дууссанаас хойш 30 минутын дотор маргаан таслах комиссын гишүүнд өгсөн байх шаардлагатай. Бичгээр гаргасан гомдлыг 100 ам долларын барьцааны мөнгөний хамт ирүүлнэ. Хэрвээ гомдол нь гомдол гаргагчийн талд шийдвэрлэгдвэл барьцааны мөнгийг буцаан олгоно. Хэрэв гомдлыг хэрэгсэхгүй болговол маргаан таслах гишүүн өөрөөр шийдээгүй бол барьцааны мөнгө Азийн Шатрын Холбооны санд үлдэнэ.
9. Виз
9.1 Визний урилгыг пасспортын хуулбар, зураг, бүртгэлийн маягтыг бөглөж бүх төлбөрийг (оролцох болон бүртгэлийн хураамж, байр хоолны мөнгө) Солонгосын Шатрын Холбоонд 2015 оны 6 сарын 9-нөөс өмнө төлсөн оролцогчид хүргүүлнэ.
10. Холбоо барих:
Бүх бүртгэлийн маягт, пасспорт болон зургийг 2015AYCC@gmail.com хаягаар ирүүлнэ.
11. Банкны мэдээлэл:
Бүх төлбөрийг доор дурдсан дансаар хийнэ.
Дансны нэр: Korea Chess Federation
Хаяг: 5F Building, 62gil1, Singil-ro, Yeoungdeungpo-gu, Seoul, Korea
Банк: Korea Exchange Bank
Салбар: Naejadong Branch
Swift Code: KOEXKRSE
Дансны дугаар: 650 009887 283