ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Эхлэх: 04/05/2016
Дуусах: 04/15/2016
Хаана: Улаанбаатар хот МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цогцолбор

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН- 2016

4 сарын 5-15 Улаанбаатар, Монгол

Урилга:

Монголын Шатрын Холбоо,  Азийн Шатрын Холбооны ивээл доор  Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 5-15ны хооронд зохиогдох Азийн Өсвөрийн Шатрын Аварга Шалгаруулах Тэмцээнд  Азийн шатрын холбооны гишүүн бүх улсуудийг урьж байна.

Оролцоо:

1.Тэмцээнд оролцох эрхтэй тамирчид  нь

6 нас

2010 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

 

 

8 нас

2008 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

14 нас

2002оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

10 нас

2006 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

16 нас

2000 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

12 нас

2004 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

18 нас

1998 оны 1 сарын 1 болон дараа төрсөн байх

 

2. Азийн Шатрын Холбооны гишүүн улсууд ангилал тус бүрт албан ёсны эрхтэй 1 тоглогч оролцуулах эрхтэй ба 6 насны ангилалийг оролцуулаад дээд тал нь 14 албан ёсны тоглогч оролцоно.

2.а. Азийн Шатрын Холбооны ерөнхийлөгч гишүүн шатрын холбоодод туслах зорилгоор  бусад үйл ажиллагааг зохион байгуулах зөвшөөрлийг олгосон.

3. Албан ёсны тоглогчоос бусад тоглогчид нэмэлт тоглогчоор тэмцээнд орох ба ОУШХ-ий зөвшөөрлөөр  Азийн Шатрын Холбооны  гишүүн улсуудын шатрын академиуд  нэмэлтээр насны ангилал бүрт 1 , 1 тоглогч авчирах боломжтой.

4.  Азийн Өсвөрийн Шатрын Аварга Шалгаруулах 2015 оны тэмцээний ангилал бүрт эхний 3 байранд орсон тамирчид 2016 оны АӨШАШТ –нд тухайн насандаа болон ахисан насанд оролцох эрхтэй. Энэ нь зөвхөн дараагийн жилдээ хэрэгжих хүчинтэй.

5. Тоглогчоос бусад хүмүүс дагалдан явж байгаа хүмүүс гэж явах бөгөөд АШХ гишүүн улсууд хэдэн ч нэмэлт тоглогч болон, дагалдан явах хүн явуулж болно. Тэдгээр хүмүүс тэмцээнд ирэхээс өмнө зохион байгуулагчаас зөвшөөрөөл авсан байх шаардлагатай. Нэмэлт тоглогч болон бусад дагалдан явах хүмүүсийн зардлыг тухайн хүмүүс хувиараа болон тухайн улсын шатрын холбоо нь даана.

Бүртгэл :

6. Тэмцээнд оролцогчид ( албан ёсны эрхтэй тоглогч, нэмэлт тоглогч болон дагалдан явах хүмүүс) бүгд бүртгэлийн сүүлийн хугацаа болох 2016 оны 2 сарын 5ны дотор бүртгэлийн 125$ ийг төлөх шаардлагатай. Энэхүү бүртгэлийн төлбөр нь тэмцээнд оролцогчдын бүртгэлийг баталгаажуулах болон Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал болон Улаанбаатар олон улсын вокзалаас зочид буудал хүртэлх тээврийн зардал багтаж байгаа юм.

7.  Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш албан ёсны эрхтэй тоглогчдыг бүртгэхгүй ба бүртгэлээс хоцорсон албан ёсны эрхтэй тоглогчид нэмэлт тоглогчоор тэмцээнд оролцох боломжтой. Мөн тэмцээн зохион байгуулагч Монголын Шатрын Холбоо нь  бүртгэлийн хугацаа дууссанаас хойш нэмэлт хүүхэд бүртгэх болон бүртгэхээс татгалзах эрхтэй ба бүртгэлийн хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тоглогчид 100$ төлнө.

8. Бүртгэлийн хүснэгт нь заавал тухайн улсын шатрын холбоогоор дамжин хийгдэх ба бүртгэлийн хугацаанаас өмнө тэмцээн зохион байгуулагч улсын шатрын холбооруу бүртгэлийн мэдээллийг мэдэгдсэн байх хэрэгтэй.

9. Тэмцээнд оролцогчдын аялалын зардлийг оролцогч өөрөө эсвэл тухайн улсын шатрын холбоо нь төлөх хэрэгтэй ба тэмцээнд зөвхөн Азийн Шатрын Холбооны гишүүн улсууд оролцох эрхтэй. Улсынхаа шатрын холбоогоор бус хувиаараа явуулсан бүртгэлийн мэдээллийг хүлээж авахгүй болно.

10. Олон Улсын Шатрын Холбооны тэмцээн зохион байгуулах дүрэм болон, тэмцээний аюулгүй байдлыг үндэслэн бүх оролцогчид тэмцээн зохион байгуулагчийн заасан зочид буудалд байрлах ёстой.

Виза-ний тухай

11. Монгол улсад ирэхийн тулд зайлшгүй виза авах шаардлагатай улсууд 2016 оны 2 сарын 1ны дотор визаний мэдүүлгээ өгөх хэрэгтэй.

12. Тэмцээний урьдчилсан төлбрийг хийсний дараа тэмцээн зохион байгуулагчид визаний урилга явуулна

13.  Тэмцээн зохион байгуулагч нь нисэх буудал дээрх виза олголтын үйлчилгээг хариуцан ажиллана.

Төлбөр болон санхүүгийн удирдамж

14. Тэмцээнд оролцогчдын төлбөр албан ёсны тоглогч -75$, нэмэлт тоглогч 150$ ба тэмцээний бүртгэлийн сүүлчийн хугацаа болох 2016 оны 2 сарын 5ны өдрөөс хойш бүртгэлийн төлбөр 125$ байна.

15. 2016 оны 2 сарын 5наас өмнө нийт зардлын 50%-ийг төлсөн байх шаардлагатай.

16. Бүх бакны гуйвуулга USD –ээр дараах дансруу хийгдэх ёстой.

                    Дансны нэр: Монголын Шатрын Холбоо

                    Банкны нэр: Голомт Банк

                    Банкны хаяг:  Сүхбаатарын талбай 3, Улаанбаатар 15160, Монгол улс

                  SWIFT код: GLMTMNUB

                   Дансны дугаар: 1105043303

17. Бүх шатрын холбоод монголын Шатрын Холбооноос нэхэмжлэл авах ба бүх төлбөр тооцоо МШХ-оор баталгаажсан үед тэмцээний урилгыг явуулж , зочид буудлын захиалгыг баталгаажуулна. Тамирчдын мэдээг албан ёсны цахим хуудсан дээр мэдэгдэх ба бүртгүүлсэн улсын шатрын холбоод тамирчидын нэрсийг шалгах хэрэгтэй.

18. Бүх төлбөр тоглогчдыг хүрэлцэн ирсний дараа хийгдэж дуусах ба төлбрийн тооцоотой тоглогчийг оноолтонд оруулахгүй .

Тэмцээн болох газар болон тоглогчдын байрлах байр:

20.  Тэмцээнд oролоцогчдын байрлах албан ёсны буудал нь РАМАДА (4 одтой зочид буудал) бөгөөд нисэх буудлаас 30 минут машинаар явна.

21. Тэмцээн болох газар нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон ба энэ нь тэмцээнд оролцогчдын буудаллах буудлаас 2 минут алхах зайтай.

22. Хэрвээ хоцорсон бүртгэл их болж,  олон оролцогчид оролцохоор бол албан ёсны буудалтай адил түвшний өөр буудлыг зохион байгуулагч санал болгоно.

23. Албан ёсны эрхтэй тоглогчидыг тэмцээний хугацаанд буюу 4 сарын 5наас - 4 сарын 15 хүртэл үнэгүй байрлах байраар хангах бөгөөд илүү өдөр байрлахаар бол буудлын төлбрийг төлнө.

24. Нэмэлт тоглогчид болон дагалдан явах хүмүүсийн байрлах буудлын үнэ:

 

2 хүн/ 3 хүн

1 хүн

Энгийн

80$

95$

Дээд

90$

110$

Дээд зэрэглэл

100$

140$

25. Бүх улсын багийн ахлагчид тамирчидаа болон бусад дагалдан явах хүмүүсийг буудлын өрөөнд зохих ёсны тоогоор оруулна.

26. Хэрвээ тоог өөрчлөх бол үүнийг тэмцээн зохион байгуулагчид хийнэ.

Техникийн зөвлөгөөн:

27. Швецарь системээр 9 өрөг тоглоно.( Хангалттай тоглогч байхгүй тохиолдолд зохион байгуулах комисс өргийн тоог хасч болно)

28. Цагийн хяналт :

 28а . Блиц тэмцээн – 3мин+ 2 сек , 11 өрөг

 28б. Рапид тэмцээн – 15 мин+ 10 сек, 7 өрөг

29.  Оноо тэнцсэн тохиолдолд :   

Дараах журмаар шийдэгдэнэ.

1. Хоорондын хожил
2. Цэвэр хожлын тоо
3. Медиум Бухгольц
4. Бухгольц /хасах 1, хасах 2 гэх мэт/

30.  Дээр дурьдсан журмаар шийдвэр гаргаж чадахгүй тохиолдолд  оноо тэнцсэн  2 тоглогч аварга болно.

31.Тэмцээний ахлах шүүгч болон ОУШХ-ны бусад техникийн ажилчидын нэрсийг 2016 оны  3 сарын 5нд зарлана.

32. Тэмцээний цагийн хуваарь

1 өдөр- 4сарын 5,  Мягмар гараг

 

Өдрийн 12 цагаас хойш

Хүрэлцэн ирэх

Нэмэлт үйл ажиллагаанууд

 

2 өдөр- 4сарын 6,   Лхагва гараг

09:00

Техникийн зөвөлгөөн

 

14:00

Нээлтийн ажиллагаа

15:00

1-р өрөг

17:00

Семинарын бүртгэл

3 өдөр- 4 сарын 7, Пүрэв гараг

 

09:00

2-р өрөг

10:00

Дасгалжуулагчийн семинар1 +CIS

 

4 өдөр- 4 сарын 8, Баасан гараг

09:00

3-р өрөг

10:00

Дасгалжуулагчийн семинар2 +CIS

 

 

15:00

4-р өрөг

10:00

 

5 өдөр-4 сарын 9 , Бямба гараг

09:00

5-р өрөг

 

Дасгалжуулагчийн семинар3 +CIS

 

15:00

Блиц 

 

 

6 өдөр- 4 сарын 10, Ням гараг

09:00

Рапид

 

 

7 өдөр- 4 сарын 11, Даваа гараг

09:00

6-р өрөг

10:00

Шүүгчийн семинар1+ CIS

 

19:00

Соёлын өдөрлөг

 

 

8 өдөр- 4 сарын 12, Мягмар гараг

09:00

7-р өрөг

10:00

Шүүгчийн семинар2+ CIS

9 өдөр- 4 сарын 13, Лхагва гараг

09:00

8-р өрөг

10:00

Шүүгчийн семинар3+ CIS

10 өдөр- 4 сарын 14, Пүрэв гараг

09:00

9-р өрөг

 

 

 

16:00

Хаалтын үйл ажиллагаа

 

 

11 өдөр- 4 сарын 15, Баасан гараг

12 цагаас өмнө

Тамирчид буцах

 

 

Шагнал :

33. Бүх ангилалын эхний 10 байр шагналтай.

Эхний 3 байр - Алт, мөнгө, хүрэл медаль болон цом.

4 -10 дугаар байр – Медаль болон тусгай шагнал.

34. Бүх ангилалд авсан нийт медалийн тоогоор тэргүүлсэн шилдэг 3 улсын шатрын холбоод цом авна. Эхний байрыг нийт алтан медалийн тоогоор шалгаруулах ба медалийн тоо тэнцсэн тохиолдолд мөнгөн медалийн тоогоор, мөнгөн медалийн тоо тэнцсэн тохиолдолд хүрэл медалийн тоогоор, хүрэл медалийн тоо тэнцсэн тохиолдолд нийт медалийн тоогоор байр эзлүүлнэ.

35. АӨШАШТ-ний аваргууд  Дэлхийн Өсвөрийн Шатрын Аварга Шалгаруулах Тэмцээнд тухайн насандаа болон нас ахин явах эрхтэй ба дараагийн 1 жилдээ хүчинтэй.

36. Бүх тэмцээнд оролцсон тоглогчид, ОУШХ-ны магадлан итгэмжлэгдсэн багш нар болон бусад техникийн ажилчидад сертификат олгоно.

 Шууд олгох цол

37.  18 насны ангилалд түрүүлсэн тоглогчид Олон Улсын Мастер цол / эрэгтэй, эмэгтэй/ олгоно. Мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид FIDE мастер /эрэгтэй, эмэгтэй/ буюу ОУШХ-ны мастер цол авна.

38. 16 насны ангилалд түрүүлсэн тамирчид FIDE мастер /эрэгтэй, эмэгтэй / буюу ОУШХ-ны мастер цол олгох ба ОУ-н мастер цолны норм авна. Мөнгө, хүрэл медаль авсан тамирчид CM /эрэгтэй, эмэгтэй/  буюу ОУШХ-ны дэд мастер цол авна.

39. 12 болон 14 насны ангилалд түрүүлсэн тамирчид FIDE мастер /эрэгтэй, эмэгтэй / буюу ОУШХ-ны мастер цол олгох ба мөнгө, хүрэл медаль авсан тамирчид CM /эрэгтэй, эмэгтэй/  буюу ОУШХ-ны дэд мастер цол авна.

40. 8 болон 10 насны ангилалд түрүүлсэн тамирчид CM /эрэгтэй, эмэгтэй/  буюу ОУШХ-ны дэд мастер цол авна.

Давж заалдах:

41. Давж заалдах комисс нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 1 гишүүн нь ACF техникийн төлөөлөгч байна. Тэмцээний техникийн зөвөлгөөнөөр бусад 2 гишүүнийг сонгох ба давж заалдах комиссийн гишүүд өөрийн улсын тоглогчийн асуудлыг шийдвэрлэхгүй.

42. Тэмцээний ерөнхий шүүгч болон, бусад шүүгчийн шийдвэрийг няцаасан, санал нийлэхгүй байгаа тохиолдолд тэмцээн дууссанаас хойш 1 цагийн дараа Давж заалдах комиссд бичгээр мэдэгдэнэ. Төлбөр 250$

43. Давж заалдах комиссийн гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байх ба давж заалдсны төлбрийг буцаан олгох эсэхийг комисс шийдвэрлэнэ.

Сургалт, Семинар

Монголын Шатрын холбоо ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагч, багшийн семинаруудыг зохион байгуулах ба семинарын хугацаа болон сургалт өгөх хүмүүсийн эр 3 сарын 5ны дотор зарлагдана.

Рапид болон Блицийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж албан ёсны цахим хуудсанд тавигдах болно.

Албан ёсны цахим хуудас: www.aycc2016.mongolchess.mn

Холбоо барих: aycc2016.mongolia@gmail.com

Утас:  +976 99095850

           +976 98240064

           +44 7525031843