Өндөр зэрэглэлийн шатарчдын тэмцээн
Эхлэх: 11/13/2015
Дуусах: 11/15/2015
Хаана: Орхон аймаг

Монгол-Америкийн хамтарсан "Эрдмин" ХХК-ий нэрэмжит Монголын өндөр зэрэглэлийн шатарчдын тэмцээний удирдамж


I. Тэмцээний зорилго
Тэмцээн нь Монголын шатрын холбооны тэргүүлэгч гишүүн, Орхон аймгийн шатрын холбооны тэргүүн, “Эрдмин” ХХК-ний нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал В.Дашдаваа агсны Монгол улс, Орхон аймгийн шатрын спортын хөгжилд гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, шатрын спортыг сурталчилах, шатарчдын ур чадвар, рейтинг чансаа, цол зэргийг ахиулах зорилготой болно.


II. Тэмцээний хугацаа, явагдах газар
Тэмцээн 2015 оны 11-р сарын 13-аас 11-р сарын 15-ний өдрүүдэд Орхон аймагт “Мэргэжил сургалтын төв”-д явагдана.


III. Тэмцээн явагдах журам
1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр явагдах ба эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилал тус бүр шагналтай.
2. Тэмцээнд оролцогчдыг 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн 08.30 цагаас “Мэргэжил сургалтын төв” бүртгэж 11.00 цагаас тэмцээн эхэлнэ.
Тэмцээний мандат 20000 төгрөг. Орхон аймгийн шатарчид-10 000₮
3. Тэмцээний цагийн хяналт талдаа 1 цаг байна.
4. “Эрэгтэй”ангилалд эхний 8, “Эмэгтэй”ангилалд эхний 5 байр эзэлсэн шатарчдад шагнал олгоно.
5. Тусгай шагнал: Ахмад /эр 55-аас дээш нас/, эмэгтэй /45-аас дээш нас/ тус бүр 2, охид, хөвгүүд /16 нас хүртэл/ тус бүр 2 байр шагналтай. Орхон аймгаас шагналт байранд шалгараагүй ч хамгийн өндөр амжилт үзүүлсэн 3 шатарчинд тусгай шагналтай.
6. Шагнал давхардахгүй.
7. Оноолтыг компьютерийн программаар хийнэ.
8. Тэмцээн ДШХ-ны дүрмээр явагдана.
9. Тэмцээний үеэр согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Журам зөрчсөн тохиолдолд тамирчныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах эрхийг шүүгч, зохион байгуулагчид эдэлнэ.
10. Тэмцээний үеэр гар утас ашиглахыг хориглоно.
11. Өрсөлдөгчөө хүлээх хугацаа 15 минут
12. Тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулах, тэмцээний дүн мэдээг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн сурталчлах, ажлыг “ХАНГАРЬД” спорт цогцолбор, МШХ, ОАШХ хариуцна.
13. Тэмцээнд МШХ –ны рейтингийг тооцно.
14. Тэмцээний нээлтийн ажиллагаа 2015 оны 11-р сарын 13-ны 14.00 цагт
15. Тэмцээний хаалтын ажиллагаа 2015 оны 11-р сарын 15-ний17.00 цагт

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч:
Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК

Тэмцээнийг зохион байгуулагчид:
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО, ОРХОН АЙМГИЙН ШАТРЫН ХОЛБОО