Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын заавар
Эхлэх: 09/11/2015
Дуусах: 09/12/2015
Хаана: Тэрэлж. "Мидори" амралтын төв

Тэмцээний зорилго:     
Тамирчдын амжилтыг ахиулах, шатрын спортыг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. 


Зохион байгуулагч:    
Наадмыг Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулна.

\Оролцогчид: 
Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-оос шалгарсан шатарчид оролцоно. 
Монголоос наадмын урьдчилсан шалгаруулалтад 40-49, 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 5 байрт шалгарсан шатарчид оролцоно.

Хураамж:
Оролцогчийн хураамж 30000 (тээвэр, өдрийн хоол, ундаа ус, мандатын үнэ) төгрөг. 

Хугацаа:                
Наадам 2015 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Тэрэлж дэх “Мидори” амралтын төвд болно.

Тэмцээний журам:
Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ)-ны дүрмийн дагуу зохион байгуулна. 

Систем:
Швейцарь системээр 7 өрөг. Оролцогчийн тооноос хамаарч зарим ангиллын өргийн тоог өөрчилж болзошгүй. 

Хайна хагалах дараалал:
а/ Хоорондын харьцаа  б/ Бухгольц в/ Бухгольц (кат 1) г/ Цэвэр хожлын тоо

Цагийн хяналт:
Талдаа 1 цаг

Шагнал: 
Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын зааврын дагуу

Тэмцээний хуваарь:

2015 оны 9-р сарын 8-ны өдөр
14:00-17:00             Мандат олгох (Спортын төв ордон)

2015 оны 9-р сарын 11-ний өдөр
10:30-11:10             Нээлтийн ажиллагаа (Спортын төв ордон)
11.10-12.30            Мидори амралтын төв рүү явах
14.00-16.00            1-р өрөг
16.10-18.10            2-р өрөг
18.20-20.20            3-р өрөг

2015 оны 9-р сарын 12-ны өдөр 
  9:00-11:00            4-р өрөг
11:10-13:10            5-р өрөг
13:10-14:30            Завсарлага 
14:30-16:30            6-р өрөг
16:40-18:40            7-р өрөг

2015 оны 9-р сарын 13-ны өдөр 
  8:00-10:00            Шагналт байрт шалгарсан шатарчид “ЭКО” 
                              спорт амралтын төвд Хаалтын ажиллагаанд очих
10.30-12.30            Граунд гольфийн тэмцээн явагдана
12.30-13.30            Наадмын хаалтын ажиллагаа