Насанд хүрэгчдийн УАШТ, МБАТС-ын их наадам
Эхлэх: 02/16/2016
Дуусах: 02/25/2016
Хаана: Завхан

МШХ-ны УЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар батлав.

 

2016 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 56, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 ДАХЬ ТЭМЦЭЭН, МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIV ИХ НААДМЫН УДИРДАМЖ

 


НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1    Шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг бүх түвшинд жигд хөгжүүлэх, олон улсын болон дотоодын цолны болзлыг биелүүлэх боломжийг бүрдүүлэх, Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрэгтэй багийг сонгох, эмэгтэйчүүдээс сорилго тэмцээнд оролцох шатарчдыг сонгоход энэ тэмцээний зорилго оршино.
1.2    Дэлхийн шатрын олимпиадад оролцох эмэгтэй багийг 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах сорилго тэмцээнээс шалгаруулан бүрдүүлнэ. Уг сорилго тэмцээнд 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 3 байр, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, эмэгтэй ОУШХ-ны мастер Б.Баярмаа нарыг оролцуулан 8 хүний тойргийн системээр тэмцээнийг зохион байгуулна. Хэрвээ эдгээр шатарчид оролцохгүй гэвэл улсын аварга шалгаруулах тэмцээнд дараагийн байрт шалгарсан шатарчдаас нөхөн оруулна. Дээрх шатарчид оролцох мэдүүлгээ 2016 оны 3 дугаар сарын 1-ээс өмнө МШХ-нд бичгээр мэдэгдэнэ. Заагдсан хугацаанаас хоцорвол сорилго тэмцээнд оролцуулахгүй. 
1.3    Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрэгтэй багийг 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхний 5 байрт шалгарсан шатарчдаас бүрдүүлнэ.
1.4    2017 оноос эхлэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өмнөх жилийн улсын аварга шатарчин болон хагас шигшээ тэмцээнээс шалгарсан (эмэгтэй, эрэгтэй адил) 11 буюу нийт 12 шатарчинг оролцуулна. Цаашдаа олимпиадын эрэгтэй, эмэгтэй багийг улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 5 байрт шалгарсан шатарчдаас бүрдүүлнэ.   
1.5    Тэмцээнийг Монголын Шатрын Холбоо зохион байгуулна.
1.6    Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.
1.7    Тэмцээнийг анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн 3 үе шаттай зохион байгуулна.
1.8    а/ МШХ-ны гишүүд насанд хүрэгчдийн улсын аваргын бүх шатны тэмцээнд хураамж төлөхгүй. 
      б/ Орон нутгийн шатарчид иргэний үнэмлэхээр харъяалал, гишүүнчлэлээ баталгаажуулна. Тухайн орон нутгийн салбар холбоо нь татвараа төлөөгүй бол гишүүн бус гэж тооцно.
         в/    Гишүүн бус бол 50000 төгрөгийн хураамж төлнө.

1.9 Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан "Монголын Бүх Ард Түмний Спортын XIV Их Наадмын нэгдсэн заавар"-ын 5.1 дэх заалтын дагуу Их наадам, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтатган зохион байгуулна. (Нэгдсэн зааврын дагуу нэмэлт өөрчлөлт оруулав.)

 

ХОЁР. ЭРЭГТЭЙ

 

2.1   АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН

 

2.1.1    Анхан шатны тэмцээнийг 2016 оны 1 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Зууны шатар клубээс зохион байгуулна. 
2.1.2    Анхан шатны тэмцээнд олон улсын чансаагаар 2000, дотоод чансаагаар 2100-аас доош рейтингтэй болон рейтинггүй шатарчдыг оролцуулна.
2.1.3    Тэмцээнд эмэгтэй хагас шигшээ болон шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг бүртгэхгүй.
2.1.4    Бүртгэл 2016 оны 1 дүгээр 12-13-ны өдрүүдэд Зууны шатар клуб дээр явагдана. 
2.1.5    Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, 11 өрөг тоглоно.
2.1.6    Цагийн хяналт талдаа 1 цаг.
2.1.7    Эхний 30 байр эзэлсэн тамирчдад Хагас шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
2.1.8    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө. 
 


2.2     ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭН.

 

2.2.1    Хагас шигшээ тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (Багшийн дээд сургууль) Төв байрны “Б” корпусын 301 тоот зааланд болно.зохион байгуулагдана.  
2.2.2    Өмнөх шатнаас шалгарсан шатарчид болон олон улсын чансаагаар 2000, дотоод чансаагаар 2100 ба түүнээс дээш чансаатай шатарчдыг оролцуулна. Аймаг тус бүрээс шалгарсан 1 шатарчин хагас шигшээ тэмцээнд шууд оролцох эрхтэй.
2.2.3    Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд хийгдэнэ.
2.2.4    Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, 11 өрөг тоглоно.
2.2.5    Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут, нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.
2.2.6    Эхний 10 байр эзэлсэн тамирчдад Шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
2.2.7    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2015 оны 2 дугаар сарын 03-ны дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө.

 

2.3   ШИГШЭЭ ТЭМЦЭЭН.


2.3.1    Шигшээ тэмцээн нь 2016 оны 2 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулагдана. 
2.3.2    Тэмцээнийг 12 хүний тойргийн системээр зохион байгуулна.
2.3.3    Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минутад 40 нүүдэл, дараагийн 30 минут өргийг дуусгана. Нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.
2.3.4    Шигшээ тэмцээнд 2015 оны УАШТ-ний нэгдүгээр байр болон олон улсын чансаагаар хамгийн өндөр чансаатай 1 хүнийг шууд оролцуулна. Хэрэв энэхүү болзлыг хангасан шатарчин шигшээ тэмцээнд оролцож чадахгүй болсон нөхцөлд хагас шигшээгээс шалгарсан дараагийн шатарчид нөхөж орно. Дээрх заалтыг хангасан хоёр шатарчин шигшээ тэмцээнд оролцох мэдүүлгээ хагас шигшээ эхлэхээс 7 хоногийн өмнө МШХ-нд бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай. Заагдсан хугацаанаас хоцорвол шигшээ тэмцээнд оролцуулахгүй.
2.3.5    Техникийн хурал болон тэмцээний сугалааг 2016 оны 2 дугаар сарын 16-ний 17.00 цагт тэмцээн зохион байгуулах байранд хийнэ. 
2.3.6    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 2 дугаар сарын 29-ний дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө.

 


ГУРАВ. ЭМЭГТЭЙ

 

3.1  АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН.


3.1.1    Анхан шатны тэмцээнийг 2016 оны 1 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Зууны шатар клубээс зохион байгуулна.
3.1.2    Анхан шатны тэмцээнд олон улсын чансаагаар 1800, дотоод чансаагаар 1900-аас доош рейтингтэй болон рейтинггүй шатарчдыг оролцуулна.
3.1.3    Бүртгэл 2016 оны 1 дүгээр 12-13-ны өдрүүдэд Зууны шатар клуб дээр явагдана. 
3.1.4     Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, оролцогчийн тооноос хамаарч 9-11 өрөг тоглоно.
3.1.5    Цагийн хяналт талдаа 1 цаг.
3.1.6    Эхний 20 байр эзэлсэн тамирчдад Хагас шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
3.1.7    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө.
 
3.2   ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭН.


3.2.1    Хагас шигшээ тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Ус сувгийн удирдах газарт зохион байгуулагдана. 
3.2.2    Өмнөх шатнаас шалгарсан тамирчид болон олон улсын чансаагаар 1800, дотоод чансаагаар 1900 ба түүнээс дээш чансаатай тамирчдыг оролцуулна. Аймаг тус бүрээс шалгарсан 1 тамирчин хагас шигшээ тэмцээнд шууд оролцох эрхтэй.
3.2.3    Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд хийгдэнэ.
3.2.4    Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, оролцогчийн тооноос хамаарч 9-11 өрөг тоглоно.
3.2.5     Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут, нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.
3.2.6    Эхний 10 байр эзэлсэн тамирчдад Шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
3.2.7    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 2 дугаар сарын 03-ны дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө.
 
3.3   ШИГШЭЭ ТЭМЦЭЭН.


3.3.1    Шигшээ тэмцээн нь 2016 оны 2 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулагдана. 
3.3.2    Тэмцээнийг 12 хүний тойргийн системээр зохион байгуулна.
3.3.3    Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минутад 40 нүүдэл, дараагийн 30 минут өргийг дуусгана. Нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.
3.3.4    Шигшээ тэмцээнд 2015 оны УАШТ-ний нэгдүгээр байр болон олон улсын чансаагаар хамгийн өндөр чансаатай 1 хүнийг шууд оролцуулна. Хэрэв энэхүү болзлыг хангасан шатарчин шигшээ тэмцээнд оролцож чадахгүй болсон нөхцөлд хагас шигшээгээс шалгарсан дараагийн шатарчид нөхөж орно. Дээрх заалтыг хангасан хоёр шатарчин шигшээ тэмцээнд оролцох мэдүүлгээ хагас шигшээ эхлэхээс 7 хоногийн өмнө МШХ-нд бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай. Заагдсан хугацаанаас хоцорвол шигшээ тэмцээнд оролцуулахгүй.
3.3.5    Техникийн хурал болон тэмцээний сугалааг 2016 оны 2 дугаар сарын 16-ний 17.00 цагт тэмцээн зохион байгуулах байранд хийнэ. 
3.3.6    Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 2 дугаар сарын 29-ний дотор МШХ-ны Гүйцэтгэх захиралд өгнө. 


Жич: Тэмцээний бүртгэл явуулах газар, тэмцээн болох газар, өдрүүдэд өөрчлөлт орох шаардлага гарвал Монголын Шатрын Холбооны албан ёсны вэб сайт, фэйсбуук хаягаар өөрчлөлтийг урьдчилан зарлана. 
 

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО