Насанд хүрэгчдийн УАШТ, МБАТС-ын их наадмын хагас шигшээ тэмцээний удирдамж
Эхлэх: 01/22/2016
Дуусах: 01/29/2016
Хаана: Улаанбаатар


2016 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН, МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIV ИХ НААДМЫН ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

1. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

 

2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах болон Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг шалгаруулах зорилготой.

 

2. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


Эрэгтэй
Хагас шигшээ тэмцээнд анхан шатны тэмцээний эхний 30 тамирчин, олон улсын чансаагаар 2000-аас дээш болон дотоод чансаагаар 2100-аас дээш шатарчид, аймаг тус бүрээс шалгарсан 1 шатарчинг оролцуулна. 


Эмэгтэй
Хагас шигшээ тэмцээнд анхан шатны тэмцээний эхний 20 тамирчин, олон улсын чансаагаар 1800-аас дээш болон дотоод чансаагаар 1900-аас дээш шатарчид, аймаг тус бүрээс шалгарсан 1 шатарчинг оролцуулна.

 

3. ЦАГИЙН ХЯНАЛТ

Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут, нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.

 

4. СИСТЕМ

Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, 9-11 өрөг тоглоно. Оролцогчдын тооноос хамааруулан өргийн тоог шүүгч өөрөөр тогтоож болно.

 

5. ХУГАЦАА

Тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд болно. 

 

6. ТЭМЦЭЭНИЙ БАЙР

Тэмцээн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (Багшийн дээд сургууль) Төв байрны “Б” корпусын 301 тоот зааланд болно.

 

7. БҮРТГЭЛ

Тэмцээний бүртгэлийг 2016 оны 1 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд Спортын төв ордны 203 тоот өрөөнд хийнэ. Бүртгүүлэхдээ гишүүнчлэлийн татвараа төлсөн байх шаардалагатай.
Тэмцээн эхлэх өдөр бүртгэл хийхгүй. Лавлах утас: 99754566, 99095850

 

8. ХУРААМЖ
Монголын Шатрын Холбооны гишүүн үнэ төлбөргүй оролцоно. Орон нутгийн шатарчид иргэний үнэмлэхээр харъяалал, гишүүнчлэлээ баталгаажуулна. Тухайн орон нутгийн салбар холбоо нь татвараа төлсөн байх шаардлагатай. Гишүүн бус бол 50000 төгрөгийн хураамж төлнө.

 

9. БАЙР ЭЗЛҮҮЛЭХ
Онооны дарааллаар байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ.
    а/ Хоорондын хожил
    б/ Бухкольц
    в/ Цэвэр хожлын тоо
    г/ Бергер
Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 10 байр эзэлсэн шатарчдад Шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.

 

10. ЧАНСАА БОДОХ

Дотоод рейтинг бодогдоно.

 

11. ШАГНАЛ

Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 3 байрыг мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнана. 
Тусгай шагналыг эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 шатарчинд олгоно.
Шигшээд шалгарсан шатарчдад батламж олгоно.  

 

12.ЦАГИЙН ХУВААРЬ

1-р сарын 22-ны өдөр. Баасан гараг
14:00-14:30     Нээлт 
14:30-18:30    Эрэгтэй 1-р өрөг, Эмэгтэй 1-р өрөг


1-р сарын 23-ны өдөр. Бямба гараг
09:00-13:00    Эрэгтэй 2-р өрөг, Эмэгтэй 2-р өрөг    
15:00-19:00    Эрэгтэй 3-р өрөг, Эмэгтэй 3-р өрөг


1-р сарын 24-ний өдөр. Ням гараг
09:00-13:00    Эрэгтэй 4-р өрөг, Эмэгтэй 4-р өрөг
15:00-19:00    Эрэгтэй 5-р өрөг, Эмэгтэй 5-р өрөг


1-р сарын 25-ны өдөр. Даваа гараг
15:00-19:00    Эрэгтэй 6-р өрөг, Эмэгтэй 6-р өрөг


1-р сарын 26-ны өдөр. Мягмар гараг
Амралт


1-р сарын 27-ны өдөр. Лхагва гараг
09:00-13:00    Эрэгтэй 7-р өрөг 
15:00-19:00    Эрэгтэй 8-р өрөг, Эмэгтэй 7-р өрөг


1-р сарын 28-ны өдөр. Пүрэв гараг
09:00-13:00    Эрэгтэй 9-р өрөг 
15:00-19:00    Эрэгтэй 10-р өрөг, Эмэгтэй 8-р өрөг


1-р сарын 29-ний өдөр. Баасан гараг
12:00-16:00    Эрэгтэй 11-р өрөг, Эмэгтэй 9-р өрөг
16:00-16:30    Хаалт


МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО