Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадам, УАШT-ий шигшээ тэмцээний удирдамж
Эхлэх: 02/16/2016
Дуусах: 02/24/2016
Хаана: Завхан, Улиастай

 

 

 

2016 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН, МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIV ИХ НААДМЫН

 

ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 

 

 

 


1. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

 

 

 

2016 оны насанд хүрэгчдийн улсын аваргыг шалгаруулах болон Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын шигшээ тэмцээнийг зохион байгуулах, өндөр зэрэглэлтэй шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, цолны болзлыг биелүүлэх боломжийг бүрдүүлэх, Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрэгтэй баг, эмэгтэйчүүдийн сорилго тэмцээнд оролцох шатарчдыг сонгоход энэ тэмцээний зорилго оршино.

 

 

 

2. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

 

 

Шигшээ тэмцээний эрэгтэй ангилалд 2015 оны Улсын аварга ИМ Ц.Батчулуун, олон улсын чансаагаар ИМ Б.Гүндаваа, хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй 10 шатарчин оролцоно.

 

Шигшээ тэмцээний эмэгтэй ангилалд 2015 оны Улсын аварга ЭОУМ Б.Анхчимэг, олон улсын чансаагаар ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, хагас шигшээгээс шалгарсан эмэгтэй 10 шатарчин оролцоно.  

 

 

 

3. ЦАГИЙН ХЯНАЛТ

 

Цагийн хяналт эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь 30 минут нэмэгдэнэ. Эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.

 


4. СИСТЕМ

 


Тэмцээнийг 12 хүний тойргийн системээр зохион байгуулна.

 


5. ХУГАЦАА

 

 

 

Тэмцээн 2016 оны 2 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд болно.

 

 

 

6. ТЭМЦЭЭНИЙ БАЙР

 

 

 

Шигшээ тэмцээн нь Завхан аймгийн Улиастай хотын “Загасны Нүд” зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана

 

 

 

7. СУГАЛАА

 

 

 

Техникийн хурал болон тэмцээний сугалааг 2016 оны 2 дугаар сарын 16-ны 13.30 цагт тэмцээн зохион байгуулах байранд хийнэ.

 

 

 

8. ХУРААМЖ

 

 

 

Тэмцээнд шууд оролцож байгаа шатарчид гишүүнчлэлийн татвараа төлсөн байх шаардлагатай.

 

 

 

9. БАЙР ЭЗЛҮҮЛЭХ

 

 

 

Онооны дарааллаар байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ.

 

            а/ Хоорондын тоглолт      

 

            в/ Цэвэр хожлын тоо

 

б/ Бергер

 

            г/  Коя

 

 

 

10. ЧАНСАА БОДОХ

 

 

 

Гадаад, дотоод чансаа бодогдоно.

 

 

 

11. ШАГНАЛ

 

 

 

Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 3 байрыг мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнана.

 

Мөн ангилал тус бүрт 4, 5 дугаар байрыг мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

 

 

 

12. ЦАГИЙН ХУВААРЬ

 

 

 

2-р сарын 16-ны өдөр. Мягмар

 

13.30-14.30   Техникийн хурал, сугалаа

 

16:00-21:00   1-р өрөг

 

2-р сарын 17-ны өдөр. Лхагва гараг

 

09:00-14:00   2-р өрөг

 

16:00-21:00   3-р өрөг

 

2-р сарын 18-ны өдөр. Пүрэв гараг

 

11:00-12:00 Нээлтийн ажиллагаа

 

14:00-19:00   4-р өрөг

 

2-р сарын 19-ний өдөр. Баасан гараг

 

09:00-14:00   5-р өрөг

 

16:00-21:00   6-р өрөг

 

2-р сарын 20-ны өдөр. Бямба гараг

 

Амралт

 

2-р сарын 21-ний өдөр. Ням гараг

 

09:00-14:00   8-р өрөг

 

16:00-21:00   7-р өрөг

 

2-р сарын 22-ны өдөр. Даваа гараг

 

14:00-19:00   9-р өрөг

 

2-р сарын 23-ний өдөр. Mягмар гараг

 

14:00-19:00   10-р өрөг

 

2-р сарын 24-ний өдөр. Лхагва гараг

 

10:00-15:00   11-р өрөг

 

15:00-16:00   Хаалтын ажиллагаа

 

 

 

 

 

13.ТЭЭВЭР

 

 

 

            2016 оны 2-р сарын 14-ний өдөр 1400 цагаас Олимпийн хорооноос автобус хөдөлнө. Шатарчид, дагалдан явах хүмүүс нэрсээ урьдчилан Холбоонд мэдэгдэнэ. Автобус цагтаа хөдлөх тул хоцрохгүй ирэх шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО