Монгол улсын 6 хүртэлх насны улсын аварга шатарчин шалгаруулах тэмцээний удирдамж
Эхлэх: 02/27/2016
Дуусах: 03/20/2016
Хаана: Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН 6 ХҮРТЭЛХ НАСНЫ АВАРГА ШАТАРЧИН ШАЛГАРУУЛАХ АНХНЫ

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:

Шатрын спортыг сурталчлах, хүүхэд багачуудыг шатарт дуртай болгох, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд шатрыг түгээн дэлгэрүүлэх, тэдний сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх болон 2016 оны Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцох шатарчдыг сонгон шалгаруулахад энэ тэмцээний зорилго оршино.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Монголын Шатрын Холбоо (МШХ), Монголын Олон Улсын Шатрын Академи (МОУША), “ХОС МАСТЕР” Академи, “ЗУУНЫ ШАТАР” клуб, “ХАМТЫН ХҮЧ” клуб.


ОРОЛЦОГЧИД:

Тэмцээнд 2010 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй.

Тэмцээн нээлттэй болон охидын гэсэн 2 төрлөөр зохиогдоно.


ХУГАЦАА, БОЛОХ ГАЗАР:

 

ТЭМЦЭЭН

ӨДӨР, ЦАГ

ГАРИГ

БОЛОХ ГАЗАР

Сорилт 1

2-р сарын 27, 09.00-17.30

Бямба

“ХОС МАСТЕР” академи

Сорилт 2

3-р сарын 5, 09.00-17.30

Бямба

“ЗУУНЫ ШАТАР” клуб

Сорилт 3

3-р сарын 12, 09.00-17.30

Бямба

“ХОС МАСТЕР” академи

ШИГШЭЭ

3 сарын 19-20, 09.00-17.30

Бямба, Ням

“ХОС МАСТЕР” академи

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ, ЖУРАМ:

Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны дүрмийн дагуу зохион байгуулна. МШХ-ны чансаа бодогдоно.

Тэмцээн 2 шаттай явагдана.

1.    Эхний шат 3 сорилт тэмцээнээс бүрдэнэ. Сорилт бүрээс эхний 8 байрт шалгарсан шатарчин шигшээ тэмцээнд тоглох эрх авна.

2.    Сорилт тэмцээнээс эхний 8 байрт шалгарсан шатарчин дараагийн сорилт тэмцээнд тоглох эрхгүй

3.    Шигшээд шалгарсан ч оролцох боломжгүй шатарчин 3-р сарын 15-ны дотор зохион байгуулагчид мэдэгдэнэ. Ийм тохиолдолд уг Сорилт тэмцээний дараагийн шатарчин оролцоно.

4.    Шигшээ тэмцээний төрөл бүрт 24 шатарчин оролцоно

5.    Оноо ижил гарвал: 1/ Хоорондын тоглолт, 2/ Хожлын тоо, 3/ Бухгольц (Кат1)

6.    Тэмцээний Ерөнхий шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна

7.     Ерөнхий шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд хүсэлтээ бичгээр Ерөнхий Зохион байгуулагчид гаргана

 

ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ, БҮРТГЭЛ:

Тэмцээний хураамж 10 000 төгрөг - Тэмцээн бүрт

Cорилт 1 бүртгэл: 2016 оны 2-р сарын 26-ны Баасан гаригт 10.00-16.00 цагт Спортын төв ордны 2 давхрын 213 тоот өрөөнд хийгдэнэ

Cорилт 2 бүртгэл: 2016 оны 3-р сарын 4-ний Баасан гаригт 10.00-16.00 цагт “ЗУУНЫ ШАТАР” клуб

Cорилт 3 бүртгэл: 2016 оны 3-р сарын 11-ний Баасан гаригт 10.00-16.00 цагт ““ХОС МАСТЕР” клуб

Бүртгэлд ирэхдээ оролцох хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн Иргэний үнэмлэх авчирна. Хураамжаа бүртгүүлэхдээ төлнө.

Мэдээллийг: 9975 4566 (Батсайхан), 8811 0872 (Наранболд),  8803 2468 (Ариунжаргал)

 

СИСТЕМ, ЦАГИЙН ХЯНАЛТ:

Сорилт 1, 2, 3 Тэмцээнүүд швейцарь системээр 7 өрөг тоглоно. Тэмцээнд оролцогчдын тоог харгалзан өргийн тоо, цагийн хяналтыг өөрчилж болно. Талдаа 20 минут.

Шигшээ тэмцээн швейцарь системээр 6 өрөг тоглоно. Талдаа 60 минут.

 

СОРИЛТ 1, 2, 3 ЦАГИЙН ХУВААРЬ:                                    

 

Нээлт

09.00

Завсарлага

13.15

1-р өрөг

09.15

5-р өрөг

14.00

2-р өрөг

10.15

6-р өрөг

15.00

3-р өрөг

11.15

7-р өрөг

16.00

4-р өрөг

12,15

Хаалт

17.15

 

 

 

 

 

 

 

  

 

ШИГШЭЭ ЦАГИЙН ХУВААРЬ:

 

Бямба гариг

3 сарын 19

Ням гариг

3 сарын 20

Нээлт

9.00

4-р өрөг

9.15

1-р өрөг

9.15

5-р өрөг

11.30

2-р өрөг

11.30

Завсарлага

13.30

Завсарлага

13.30

6-р өрөг

15.00

3-р өрөг

15.00

Хаалт

17.15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШАГНАЛ:

 

Сорилт тэмцээн бүрт:                                                             Шигшээ тэмцээнд:

 

1-р байр: медаль, өргөмжлөл, ₮50 000           1-р байр: Цом, Алтан медаль өргөмжлөл,

 

2-р байр: медаль, өргөмжлөл, ₮30 000           2-р байр: Цом, Мөнгөн медаль, өргөмжлөл,

 

3-р байр: медаль, өргөмжлөл, ₮20 000           3-р байр: Цом, медаль, өргөмжлөл,

 

Бүх оролцогчид  батламж авна                      Бүх оролцогчид өргөмжлөл

 

УРАМШУУЛАЛ:

 

Тэмцээнд оролцсон хүүхдүүд МШХ-ны шууд гишүүн болно – 0 хураамж

 

Шигшээ тэмцээнд АЛТАН медаль хүртсэн 2 тамирчин 4-р сарын 5-15-нд Улаанбаатарт болох 2016 оны Азийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртсэн 4 тамирчин нэмэлт тамирчнаар оролцох эрх авна.

 

 

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО