Хүүхдийн V Их наадмын шатрын сорилго тэмцээний удирдамж
Эхлэх: 08/15/2015
Дуусах: 08/16/2015
Хаана: Хос мастер шатрын академи

Тэмцээний зорилго:     
Хүүхдийн спортын V их наадамд оролцох эрх олгоход тэмцээний зорилго оршино. 


Зохион байгуулагч:    
Монголын Шатрын Холбооноос зохион байгуулна.


Оролцогчид: 
Сорилго тэмцээнд “Монголын хүүхдийн спортын V их наадмын нэгдсэн заавар”-ын дагуу 1999.01.01-ээс хойш төрсөн, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрлийн 8, 10, 12, 14, 16 хүртэлх насны ангилалд эхний 10 байрт шалгарсан шатарчид оролцоно.

Энэ оны 3 дугаар сард зарим аймаг, дүүрэгт зохион байгуулагдсан “Хүүхдийн спортын V их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад эхний хоёр байрт шалгарсан, 1999.01.01-ээс хойш төрсөн шатарчдыг (медаль, дипломыг үндэслэн) оролцуулна. 


Хугацаа:                
Сорилго тэмцээнийг 2015  оны 8 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр зохион байгуулна.


Бүртгэл:
Сорилго тэмцээний бүртгэлийг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Хос мастер” шатрын академи дээр хийнэ. Тэмцээний хураамж 10000 төгрөг.

 

Тэмцээний журам:
Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ)-ны дүрмийн дагуу зохион байгуулна. Тэмцээн насны ангилалгүй болно. Дотоод рейтинг тооцно.


Систем:
Швейцарь системээр 7 өрөг. (Оролцогчдын тооноос хамаарч өргийн тоо, цагийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй.)


Цагийн хяналт:
Талдаа 1 цаг. 

 

Хайна хагалах дараалал:

а/ Хоорондын харьцаа  б/ Бухгольц (кат 1)  в/ Бухгольц г/ Цэвэр хожлын тоо

 

Шалгаруулалт, шагнал: 
Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 8, эмэгтэй 8 шатарчинд Хүүхдийн спортын V их наадамд оролцох эрх олгоно. Эрэгтэй, эмэгтэй тус бүрд нэгдүгээр байр 60000, хоёрдугаар байр 40000, гуравдугаар байр 20000 төгрөг.


Тэмцээний хуваарь:
2015 оны 08-р сарын 15-ны өдөр 
09:00-11:00    1-р өрөг
11:10-13:10    2-р өрөг
13:10-14:00    Завсарлага 
14:00-16:00    3-р өрөг
16:10-18:10    4-р өрөг

2015 оны 08-р сарын 16-ны өдөр 
10:00-12:00    5-р өрөг
12:10-14:10    6-р өрөг 
14:10-15:00    Завсарлага
15:00-17:00    7-р өрөг


Монголын Шатрын Холбоо