“Гэр бүл” уламжлалт тэмцээн
Эхлэх: 02/13/2016
Дуусах: 02/14/2016
Хаана: МҮЭСТО

“Гэр бүл” 10 дахь удаагийн уламжлалт тэмцээний удирдамж


МӨШКХолбооны 10-н жилийн ойг тохиолдуулан Монголын нийт шатарчин гэр бүлүүдийн дунд шатрын спортыг хөгжүүлэх, эцэг эхчүүдийн хооронд харилцан биe биeнээсээ туршлага солилцох, шатарчин гэр бүлүүдийн дунд найрсаг уур амьсгал үүсгэх зорилгоор 2016 онд нас харгалзахгүй зохион байгуулахаар боллоо.
Тэмцээн 2016 оны 2-р сарын 13-14-ний өдрүүдэд “Цагаан бэрс” клуб /МҮЭСТО/ дээр болно. Тэмцээнийг 2-р сарын 13-ны 9:30 хүртэл бүртгэж 10 цагт тэмцээн эхэлнэ. /2-р сарын 12-ны өдөр утсаар урьдчилан бүртгүүлж болно/
Багийн бүрэлдэхүүн 2 хүнтэй аав /ээж, эмээ, өвөө, ах, эгч/, хүү /охин, дүү, ач, зээ/ байна. Мөн нэг гэр бүлийн хүн байж болно. /эхнэр, нөхөр/
Тэмцээн Швeйцарь систeмээр 7-9 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 25-30 минут байна. Тэмцээний дүнг гаргахдаа:
1.    Тоглолтын оноо /Хожил-2, тэнцээ-1, хожигдол-0/
2.    Нийт хожлын оноо
3.    Хоорондын тоглолт
4.    Олимпиадын бухгольц
2-р сарын 14-нд тэмцээний дараа 17 цагаас нийт шатарчдын дунд Блиц тэмцээнтэй
Тэмцээний шагнал: 
Ÿ   1-р байр цом, өргөмжлөл, 500,000₮
Ÿ   2-р байр өргөмжлөл, 400,000₮
Ÿ   3-р байр өргөмжлөл, 300,000₮
Ÿ   4-р байр өргөмжлөл, 200,000₮ 
Ÿ   5-р байр өргөмжлөл 100,000₮    
Нэг гишүүн нь 18-аас доош настай багуудын дунд:
Ÿ   1-р байр өргөмжлөл, 300,000₮
Ÿ   2-р байр өргөмжлөл, 200,000₮
Ÿ   3-р байр өргөмжлөл, 100,000₮
Тэмцээний багийн хураамж 30000₮
 2-р сарын 13-ны 09 цагаас тэмцээний өмнө Монголын шатрын холбооны Цагаан сарын золголт хийнэ.

 

Монголын Шатрын Холбоо
Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо