Азийн хотуудын аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 07/21/2015
Дуусах: 07/29/2015
Хаана: Шри Ланка

2015 оны Азийн хотуудын багийн аварга (Дубай Кап) шалгаруулах тэмцээний журам
2015 оны 7 сарын 21-29, Калутара, Шри Ланка
Шри Ланкын Шатрын Холбоо нь Азийн болон Олон Улсын Шатрын Холбоо /ОУШХ/-ны гишүүн бөгөөд 3.1-3.7 бүсийн шатрын холбоодыг Азийн Хотуудын багийн шатрын аварга шалгаруулах (Дубай Кап) тэмцээнд оролцохыг урьж байна. Тэмцээн Шри Ланка улсын Калутара хотноо 2015 оны 7 дугаар сарын 21-нээс 29 -ний хооронд болно.
1. Оролцогч:
Тэмцээн нь Азийн Шатрын Холбооны гишүүн бөгөөд ОУШХ-ны 3.1-3.7 бүсэд хамрагдах шатрын холбоодод нээлттэй.
Багийн бүрэлдэхүүн: 4 тоглогч болон 1 нөөц тоглогч байна. (багийн дасгалжуулагч багийн гишүүн байж болно)
Гишүүн холбоо нь нэг хотыг төлөөлсөн нэг баг явуулах эрхтэй. Азийн шатрын холбооны журмын дагуу зохион байгуулах хорооны зөвшөөрлөөр нэмж нэг хотын багийг оруулцуулахыг холбоодод зөвшөөрч болно. Энэ тохиолдолд нэмэлтээр ирэх баг өөрсдийн байр, хоолны мөнгийг төлнө.
Зохион байгуулагч холбоо хамгийн ихдээ 4 баг оролцуулах эрхтэй.
Багийн бүх гишүүд нь тухайн улсын шатрын холбоондоо нэг жилээс дээш хугацаанд гишүүн байсан байх шаардлагатай.
2. Оролцогчийн баталгаажуулалт:
Холбоо нь оролцох хотууд болон багийн нэрс, тоог 2015/06/20-ны дотор зохион байгуулах хороонд мэдэгдэх бөгөөд хувийг Ази тивийн ерөнхийлөгч болон өөрийн хамаарах бүсийн захиралд хүргүүлнэ. Багийн тоглогчдийн нэрсийг 2015/07/07-нд ирүүлсэн байх шаардлагатай.
3. Оролцох төлбөр:
Оролцогч холбоо нь АШХ-нд оролцогчийн төлбөр, тэмцээнийг зохион байгуулах хороонд бүртгэлийн хураамж; нийт нэг багийн 400 ам долларыг дараах дансанд төлнө.
Банк: BANK of CEYLON
Дансны дугаар: 718386
Банкны хаяг: SUPER GRADE BAMBALAPITIYA BRANCH, UNITY PLAZA BUILDING, COLOMBO 04, SRI LANKA.
Дансны нэр: CHESS FEDERATION OF SRI LANKA,
Хаяг: 151/12, Siridhamma Mw, Colombo 10, Sri Lanka.
SWIFT CODE : BCEYLKLX
4. Зардал:
Замын зардалыг оролцогч хот эсвэл холбоо нь хариуцна.
Зохион байгуулах хороо нь 4 тоглогч, 1 нөөц тоглогч болон багийн ахлагчийн (нэг баг) хамт нийт 6 хүний нэг өрөөнд гурван хүн байрлахаар 2 өрөөг, хоолны хамт хариуцна. Зочид буудал нь эхэлж ирсэн нь эхэлж орохоор хуваарилагдана.
Нэмэлтээр ирсэн хүн бүр дараах төлбөрийг төлнө: 3 хүний өрөөнд хоол ороод хүний 70 ам доллар, 2 хүний өрөөнд бол 80 ам доллар, нэг хүний өрөөнд 150 ам доллар.
5. Багийн мэдүүлэг ирүүлэх:
Оролцогч холбоо нь 2015/07/07-ноор дараах мэдээллийг зохион байгуулагчид мэдэгдэнэ. Үүнд:
а. Оролцогчийн хотын нэр
б. Багийн ахлагчийн овог, нэр
в. Тоглогч бүрийн нэр, зурагтай бичиг баримт, ОУШХ-ны дугаар
г. Тоглогч бүрийн ОУШХ-ны рейтинг 2015/07/01-нээр
д. Визатай холбоотой шаардагдах мэдээлэл
е. Багийн гишүүн бүрийн зураг
6. Тэмцээний дүрэм:
Шатрын дүрмүүд: ОУШХ-ны дүрмүүдийг мөрдөнө. Байрлал давтах, эсвэл жидэнд ороогүй тохиолдолд 30 нүүдлийн дотор тэнцэхийг зөвшөөрөхгүй. Өрөг эхлэхэд багийн 3-с дээш тооны тоглогч ирсэн байж тухайн өрөгт баг тоглох боломжтой.
7. Хувцаслалт:
Бүх тоглогчийг нэг жигд өөрийн холбооны эсвэл улсын туг бүхий хувцас өмсөхийг шаардана. Богино өмд, углааш, нарны шил, спорт малгай болон ил, задгай хувцас өмсөхийг хориглоно.
8. Тоглолтын систем:
Тэмцээн 9 өргийн швейцар системээр явагдана. Бүх өрөг багуудын хооронд 4 ширээтэй шатрын олимпиадын хэлбэрээр тоглогдоно. Баг нь 4-5 тоглогчоос бүрдэх бөгөөд багийн ахлагчийн өгсөн бүртгэлээрх ширээний дарааллаар (1-5) тоглоно. Энэ дарааллыг тэмцээний үеэр өөрчлөх боломжгүй. Хэрэв тоглогч ширээний буруу дарааллаар тогловол тухайн тоглолтонд хожигдол авна. (Жишээ нь: 1-5-4-2 гэсэн
дарааллаар тогловол 2 тоглолт шууд хожигдол авна). Хэрэв багийн мэдүүлэгт байхгүй тоглогч тогловол тухайн багийн тоглогч нар бүгд хожигдол хүлээж багийн дүн 4:0 болно.
9. Тэмцээний хуваарь:
10. Цагийн хяналт:
Цагийн хяналт 90 минут бөгөөд эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэнэ. Тэмцээнд DGT цаг ашиглана.
11. Оноогоор дүгнэх:
Багуудыг багийн авсан онооны дарааллаар байр эзлүүлнэ.
Багуудын авсан оноо тэнцүү үед дор заасан дарааллаар шийдвэрлэнэ, дараалал нь а-б гэх дарааллаар явах бөгөөд шаардлагатай хэмжээнд хүртэл явна.
а. Хоорондын тоглолт (багийн оноогоор): хэрэв бүх оноо тэнцүү багууд хоорондоо тоглосон бол
б. Хоорондын тоглолт: (багийн тоглогчдийн оноогоор) хэрэв бүх оноо тэнцүү багууд хоорондоо тоглосон бол
в. Цэвэр хожлын тоогоор
г. Sonneborn-Berger систем. Энэ нь тоглосон өрсөлдөгч багууд хамгийн бага оноотойг оруулахгүйгээр бусад багуудын онооны нийлбэрээр тооцно.
11. Шагнал:
Шилжин явах цом: Тэмцээний ялагч хот нь цомоор шагнагдана. Энэ шилжин явах цом нь ОУШХ-ны өмч өгөөд хүртсэн холбоо нь даатгуулж болно. Хэрэв цом алдагдвал адилхан загвараар хийлгэж өгнө. Шилжин явах цомоор дараа дараагийн энэ тэмцээн бүрт шагнана. Цомыг эзэмших, худалдан авах боломжгүй бөгөөд эргүүлэн өгөх шаардлагатай.

Мөнгөн шагнал:
Аварга - 3,000 ам доллар, Алтан медаль
2-р байр - 2,000 ам доллар, Мөнгөн медаль
3-р байр - 1,000 ам доллар, Хүрэл медаль
Мөнгөн шагналыг оноо тэнцүү гарсан багууд тэнцүү хуваана.
Тоглогчдод хувийн дүнгээр ширээний шагнал болох алт, мөнгөн, медаль өгнө. Дүнг гаргахдаа рейтингийн гүйцэтгэлд үндэслэх бөгөөд энэ үзүүлэлт тэнцүү байвал дараах зүйлсийг харгалзана.
а. Илүү олон өрөг тоглосон, хэрэв энэ тэнцүү бол
б. Тоглосон өрсөлдөгчдийн хамгийн бага рейтингтэй тоглогчийг хассаны дараах рейтингийн гүйцэтгэл, хэрэв энэ тэнцүү бол
в. Тоглосон өрсөлдөгчдөөс хамгийн бага рейтингтэй 2 тоглогчийг хассаны дараах рейтингийн гүйцэтгэлийг хассанаар гэх мэтээр шалгаруулна.
Үндсэн тоглогч 6-с дээш өрөг, сэлгэн тоглогч 5-с дээш өрөг тоглосон байж шагнал авах эрхтэй.
13. Виз
9.1 Визийг Шри Ланкын засгийн газрын http://www.eta.gov.lk/slvisa/visainfo вэбсайтаар орж онлайн бүртгэл хийх боломжтой. Хэрэв визний урилга хэрэгтэй бол зохион байгуулах хороонд хандаж болно.
Зохион байгуулах хороо болон холбоои барих хүн
Luxman Wijesuriya, Зохион байгуулах хорооны дарга
Hony, Нарийн бичиг, Шри Ланкын шатрын холбоо, 151/12, Siridhamma Mawatha, Colombo 10, Sri Lanka.
Гар утас: +94 71 5 397829 емайл: cfslnew@gmail.com Fax: 0112650666
14. Зочид буудал:
http://www.citrusleisure.com/waskaduwa/ зохион байгуулагч Luxman Wijesuriya-аар дамжуулан бүртгүүлнэ.
Hony. Нарийн бичиг – Шри Ланкын шатрын холбоо
Ерөнхий нарийн бичиг – Commonwealth шатрын холбоо