Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх: 08/01/2015
Дуусах: 08/13/2015
Хаана: Арабын Нэгдсэн Эмират

Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн
(Нээлттэй ба Эмэгтэйчүүд) 2015 оны 8-р сарын 1-13, Аль Эйн, Арабын Нэгдсэн Эмират Улс
Хэнд: Азийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6 болон 3.7 бүсүүдэд хамрагдах ОУШХ-ны гишүүн холбоодод
Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын шатрын холбоо болон Аль Эйн шатрын клуб нь Азийн болон Олон Улсын шатрын холбооны нэрийн өмнөөс та бүхнийг 2015 оны Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг урьж байна. Тэмцээн 2015 оны 8-р сарын 1-13-ны хооронд АНЭУ-ын Аль Эйн хотын Хилтон зочид буудалд нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулагдана.
ДҮРЭМ, ЖУРМУУД
Тэмцээн дараах дүрэм, журмуудыг мөрдөнө. Үүнд:
1. ОРОЛЦОГЧ:
1.1 ОУШХ-ны 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6 болон 3.7 бүсийн холбоо нь нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр нэг албан ёсны тоглогчийг оролцуулах эрхтэй.
1.2 Холбоо бүр дараах шаардлагыг хангасан нэмэлт тоглогчийг оролцуулж болно. Үүнд:
2015 оны 7-р сарын 1-ны ОУШХ-ны рейтингээр
- Нээлттэй ангилалд 2300-с дээш рейтингтэй,
- Эмэгтэйчүүдийн ангилалд 2000-с дээш рейтингтэй байх
(Аль нэг улсын холбооны хүсэлтээр бүсийн ерөнхийлөгч рейтингийн доод хязгаарыг өөрөөр тогтоосноос бусад тохиолдолд)
Нэмэлт тоглогч нар өөрсдийн байр, хоолны мөнгийг хариуцна.
2. ТОГЛОЛТЫН НӨХЦӨЛ:
Тэмцээн 9 өргийн Швейцарь системээр ОУШХ-ны журмуудын дагуу явагдана.
Цагийн хяналт эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь 30 минутын нэмэгдэлтэй бөгөөд эхний нүүдлээс нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэнэ. Тоглолт DGT цагаар тоглогдоно. Оноолт “Swiss Manager Program”-аар хийгдэх бөгөөд сүүлийн өрөгт 50%-иас дээш амжилттай яваа нэг улсын тамирчид хоорондоо таарах боломжгүй.
Нэгдүгээр өргийн өнгөний сугалааг техникийн зөвлөгөөний үеэр явуулна.
3. ХУВААРЬ:


Тамирчид нээлт, хаалтын ажиллагаанд оролцох ёстой. Өрөг эхэлсэнээс хойш 30 минут хүлээнэ.
4. БҮРТГЭЛ
Холбоод бүртгэлийн маягтын дагуу тамирчдын мэдүүлгийг бүртгэлийн хураамжийн хамт 2015 оны 7 сарын 1-нээс өмнө ирүүлнэ. Бүх тоглогч болон дагалдан явах хүмүүсийн пасспортын хуулбар болон зургийг зохион байгуулах хороонд емайлээр явуулна.
5. БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ
Тоглогч болон дагалдан яваа хүн бүр 100 ам доллар төлнө. Энэ нь дотоод тээвэр болон бусад зохион байгуулах зардалд зарцуулагдана.
6. ОРОЛЦОГЧИЙН ХУРААМЖ
Албан ёсны тоглогч бүр 100 ам доллар, нэмэлт тоглогч бүр 200 ам долларыг АШХ-нд төлнө. Бүртгэлийн болон оролцогчийн төлбөр заасан хугацаанд төлөгдөөгүй бол бүртгэл баталгаажихгүй. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ:
Хүлээн авагчийн нэр: Азийн Шатрын Холбоо
Дансны дугаар: 11381190
Банкны нэр: Abu Dhabi Islamic Bank
Хаяг: P.O.Box 68739
Салбар: Al Murabba Branch, Al Ain, UAE IBAN Account: AE640500000000011381190
SWIFT CODE: abdiaead
Төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй бол визаг емайл-дэхгүй бөгөөд техникийн зөвлөгөөн хүртэл бүх төлбөр төлөгдөөгүй тоглогчийг оноолтоос хасна.
7. ЗАМЫН ЗАРДАЛ
ОУШХ-ны дүрмүүдэд зааснаар замын зардлыг оролцогчийн холбоо хариуцна.
8. БАЙР, ХООЛ
Тоглолтын байр нь Аль Эйн хотын Хилтон (5 одтой) зочид буудалд байна. Бүх оролцогчдыг албан ёсны буудалд буухыг шаардана.
Холбоо бүрээс ирсэн албан ёсны тоглогчийг 8 сарын 1-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл хоол байраар хангана. Оролцогч нар 2 эсвэл 3 хүний өрөөнд байрлана.
Нэмэлт тоглогчид болон дагалдан яваа хүмүүс зохион байгуулах хороонд байр, хоолны мөнгийг урьдчилан төлнө.
Хилтон зочид буудал: Нэг хүний өрөө, өдрийн-150 ам доллар, 2 хүний өрөө- 80 ам доллар (өдрийн 3 хоол багтсан).
Зохион байгуулагч тал Абу Даби, Дубай болон Шаржах нисэх онгоцны буудлаас Аль Эйн хүрэх тээврээр хангана.
9. ШАГНАЛ
Шагналын сан нээлттэй ангилал-50,000 ам доллар, эмэгтэйчүүдийн ангилал-25,000 ам доллар бөгөөд дор дурдсанаар хуваагдана:
Нээлттэй:
1-р байр $11,000                         6-р байр $2,000
2-р байр $9,000                          7-р байр $1,000
3-р байр $7,000                          8-р байр $800
4-р байр $5,000                          9-р байр $700
5-р байр $3,000                         10-30-р байр $500 тус бүр
Эмэгтэйчүүд:
1-р байр $6,000                          6-р байр $900
2-р байр $5,000                          7-р байр $800
3-р байр $4,000                          8-р байр $700
4-р байр $3,000                          9-р байр $600
5-р байр $1,000                          10-11-р байр $500
                                                 12-16-р байр $400
Бэлэн мөнгөний шагналыг Хорт системийн дагуу хуваана.
Түргэн болон түргэвчилсэн тоглолтын шагналын сан 12,000 ам доллар,
нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд: тус бүр 1 500, 1 000 болон 500 ам доллар.
Нээлттэй ангиллын эхний 5 байр эзэлсэн тамирчид 2015 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох, эмэгтэйчүүдийн ангиллын аварга тамирчин Дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг тус тус авна. Хэрэв ялагч нар дотор өмнө нь эрхээ авсан хүн байвал азийн аваргад дараагийн байранд орсон хүн нь Дэлхийн цом/эмэгтэйчүүдийн аваргад орно.
10. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ болон ТУСЛАХ
Ерөнхий шүүгч, орлогч, туслах шүүгч болон техникийн төлөөлөгчдийг Азийн шатрын холбооны ерөнхийлөгч томилно. Зохион байгуулах хороо нь энэ тэмцээний мөрдөх ерөнхий нөхцөл болон журмыг батлах эрхтэй.
11. МАРГААН ТАСЛАХ КОМИСС
Маргаан таслах комисс нь тэмцээн эхлэхээс өмнө журамд заасан нөхцөлийн дагуу байгуулагдсан байна.
Комиссыг АШХ-ны ерөнхийлөгч зохион байгуулах хороотой зөвлөлдөн дарга болон 2 гишүүнтэйгээр томилох бөгөөд гишүүд бүгд өөр холбоодынх байна.
Комиссын гишүүн нь аливаа маргаанд оролцогч нэг тал нь өөрийн холбооны хэсэг эсвэл тамирчин байгаа тохиолдолд асуудлыг шийдэхэд оролцохгүй (маргаанд оролцогч 2 тал хоёул өөрийн холбооных байхаас бусад тохиолдолд).
Бүх гомдлыг бичгээр, тухайн маргаан гарсан тоглолт дууссанаас хойш нэг цагийн дотор гарган комисст ирүүлнэ.
Комисс дараах зүйлүүд дээр шийдвэр гаргана. Үүнд:
а) Шүүгчийн эсрэг гаргасан гомдол
б) Тоглогчийн зан чанар, үйлдлийн эсрэг гомдол
в) Журмын буруу тайлбарт үндэслэн ирүүлсэн гомдол
г) Тодорхой журмыг тайлбарлуулах хүсэлт
д) Ямар нэг оролцогчийн эсрэг санал, гомдол
е) Хороо анхаарах шаардлагатай гэж үзсэн зарим асуудал
Хэрэв боломжтой бол комисс нь гомдлыг хүлээж авсанаас хойш 2 цагийн дотор шийдвэр гаргана. Маргаан таслах үйл ажиллагаа нь бичгээр баталгаажих бөгөөд шийдвэр бичгээр гарна. Комисс нь ОУШХ-ны уриа, зорилгын хүрээнд холбогдох шийдлийг олохыг эрмэлзэнэ.
Гомдол гаргахдаа 200 ам доллар (эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний дотоодын мөнгөн тэмдэгт)-ын барьцааг дагалдуулан ирүүлнэ. Хэрэв гомдол нь гомдол гаргагчийн талд шийдэгдвэл барьцаа буцаан олгогдоно. Хэрэв гомдол нь буцаагдвал барьцаа буцаан олгогдохгүй бөгөөд Зохион байгуулах комисст үлдэнэ.
Маргаан таслах комиссын бичгээр гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байна.
12. НЭМЭЛТ ТОГЛОЛТ
Энэ тэмцээнд зөвхөн дараах тохиолдолд нэмэлт тоглолтыг зохион байгуулна. Үүнд:
- Аваргыг тодруулах
- Дэлхийн цом/Эмэгтэйчүүдийн аваргад оролцогчийг тодруулах
Дараах дарааллаар тооцон байр эзлүүлсэнээр нэмэлт тоглолтыг явуулна:
а) Хэрэв тоглогч нар бүгд хоорондоо тоглосон бол хоорондын тоглолт
б) Хожлын тоо
в) Өрсөлдөгч тоглогчдын хамгийн өндөр болон бага оноотойг хассаны дараах дундаж рейтинг
г) Бухкольц систем 1 (хамгийн бага нэгийг хасна)
д) Медиан Бухкольц систем (хамгийн бага болон өндөр нэг нэгийг хасна)
13. ФОТО ЗУРАГ БОЛОН ТЕЛЕВИЗ
Албан ёсны зурагчин болон зураглаачид тоглолтын танхимд ажиллана. Эхний 10 минутанд зураг авч болох бөгөөд энэ үед тод гэрэл ашиглаж болно. Үүнээс хойш албан ёсны болон томилогдсон зурагчин Ерөнхий шүүгчийн зөвшөөрлөөр зураг авч болох бөгөөд тод гэрэл ашиглахыг хориглоно.
14. ВИЗА
Бүртгэгдсэн тамирчдад орох визийг шийдвэрлэж өгнө. Пасспортын хуулбар болон зургийг ирүүлэх бөгөөд пасспортын хүчинтэй хугацаа хамгийн багадаа 6 сар (2016/02/13 хүртэл) байх шаардлагатай. Бүртгэлийн хугацаа 2015/07/01 хүртэл байх бөгөөд дурдсан хугацаанаас хойно ирүүлсэн хүмүүсийн визаг зохион байгуулагч хариуцах боломжгүй. Оролцогчийн төлбөрийн баримтын хуулган дээр тулгуурлан визаг емайлээр илгээнэ.
15. ХУВЦАСЛАЛТ
Бүх тоглогчийг өөрийн холбооны эсвэл улсын туг бүхий хувцас өмсөхийг шаардана. Богино өмд, углааш, нарны шил, спорт малгай болон ил, задгай хувцас өмсөхийг хориглоно. Шагнал авах хүмүүс хаалтын ажиллагаанд хувцаслалтын стандартыг дагана.
16. ХОЛБОО БАРИХ
Азийн Шатрын Холбооны ерөнхий нарийн бичиг:
Mr. Hisham Al Taher, hisham4chess@gmail.com
Техникийн төлөөлөгч:
IA Casto Abundo, mobile +971-50-3544938, Casto.abundo@gmail.com
Санхүү:
Dr. Essam Zenhum, fiatandch@yahoo.com
Виза:
Mr. Moheb, mobile +971-56-4747391, uaechess@hotmail.com
Шууд дамжуулалт:
IA Mehrdad Pahlevanzadeh, mehrdad.pahlevanzadeh@gmail.com
Тээвэр болон хүлээн авах:
Mr. Rafiq Thengil, mobile +971-50-9314161, rafiqchess@gmail.com
Буудлын захиалга:
Mr. Ebraheem Alkadomi, +971-50-7337544 ebraheemkadomi@gmail.com