12th International Solving Contest
Эхлэх: 01/24/2016
Дуусах: 01/24/2016
Хаана: Онлайн

12th INTERNATIONAL SOLVING CONTEST /ISC/

Олон Улсын 12 дахь удаагийн Бодлого бодолтын онлайн тэмцээнийг Улаанбаатар хотноо 2016 оны 1-р сарын 24-нд зохион байгуулна. Тэмцээн 2 ангиллаас бүрдэнэ. Үүнд:
1.    Туршлагатай бодогчдын дунд явагдах ба чансаа бодогдоно. Тус ангилал нь 2 үе шатаас бүрдэх ба үе бүрт бодлогууд 2#, 3#, олон нүүдлийн мад, этюд, хамжаа, урвуу маднаас бүрдэнэ. Үе тус бүрийн үргэлжлэх хугацаа 120 минут, 2 үеийн хоорондын амралт 1 цаг.
2.    2003 оны 1-р сарын 24-нөөс хойш төрсөн өсвөрийн бодогчдын дунд явагдана. 1 үеэс бүрдэх ба  бодлого нь хоёр нүүдлийн мад 2, гурван нүүдлийн мад 2, олон нүүдлийн мад 1, этюд 1 ширхэг байна. Үргэлжлэх хугацаа 120 минут.

Тэмцээн нь 2016 оны 1-р сарын 24-ны 18 цагт Насанд хүрэгчдийн улсын аваргын хагас шигшээ тэмцээн явагдах байранд болно. Тэмцээний дүн 2016 оны 3-р сарын 16-нд Дэлхийн бодлого зохиомж болон бодлого бодолтын холбооны сайтан дээр тавигдана. /http://www.wfcc.ch/

Харилцах утас:

Тэмцээний Монгол дахь зохион байгуулагч FA Т.Сумъяа/99107697/
Бодлого зохиомжын ОУХМ О.Тогоохүү /99851647/

Монголын шатрын холбоо