Почему могут спускать колеса авто смотрите тут kamael.com.ua
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Дэлхийн цомд Монгол шатарчин өрсөлдөхөөр боллоо

18556202_460330684315587_3836609369587287977_n

18556202_460330684315587_3836609369587287977_n

МОНГОЛ Улсаас ШАТРЫН ДЭЛХИЙН ЦОМ-д (Шилдэг 128) өрсөлдөх анхны эрэгтэй шатарчнаар Их Мастер Ц.Батчулуун тодорлоо.

БНХАУ-ын Ченду хотноо зохиогдсон Насанд хүрэгчдийн Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд 16 орны 119 тамирчин 2 ангилад өрсөлдөж 2017.05.20-нд дүнгээ гаргалаа.
Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Их Мастер Ц.Батчулуун, Их Мастер Б.Гүндаваа, ОУМ С.Билгүүн, Эмэгтэй Их Мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Ү.Үүрийнтүяа, ДШХ-ны эмэгтэй Мастер Б.Ану нар амжилттай оролцоноос Их Мастер Ц.Батчулуун 5-р байранд орж Дэлхийн Цомд оролцох эрхээ авлаа.
Тэрээр 2015, 2016 онд дарааллаан урдуураа таслуулж хасагдаж байсан юм.
Эмэгтэйчүүдээс Их мастер Б.Мөнгөнтуул 2 удаа Дэлхийн Цомд оролцож байсан бол Азийн бүсийн тэмцээнд 1960 онд Монгол улсаас анх удаагаа С.Мөөмөө гуай оролцож байжээ.

Их Мастер Цэгмидийн Батчулуундаа болон амжилттай оролцсон нийт шилдэг шатарчиддаа баяр хүргье.

Дэлгэрэнгүйг: http://chess-results.com/tnr279405.aspx?lan=33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *